Орос хэл, соёлын бүсийн арга хэмжээ боллоо.
1661 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол улс ,Оросын Холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд Орос хэл, соёлын бүсийн цогц арга хэмжээг аймгийн ЗДТГ, БСУГ, ОХУ-ын ЭСЯ, Оросын Шинжлэх ухаан, соёлын төвтэй хамтран Увс, Говь-Алтай, Өвөрхангай, Завхан аймгуудын  багш, сурагчдын дунд Орос хэлний олимпиад, багш нарын сургалт, дуу, шүлгийн уралдаан  оросын холбооны улсад төгссөн төгсөгчдийн уулзалтыг зохион байгууллаа.

Олимпиадад Тосонцэнгэл сумын бүрэн дунд  II сургуулийн орос хэлний багш С. Мөнхтуяа, МБУГС-тай “Дэвшил” сургуулийн багш Л. Оюунцэцэг, Дэвшил сургуулийн 12-р ангийн сурагч Б.Батжин нар нь амжилттай оролцож ОХУ-ын их дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах , багш нар нь мэргэжил дээшлүүлэх курст үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичгээр шагнууллаа.

Завхан аймагт “ЗА-РУС” холбоо байгуулж Орос хэлний төв байгуулахаар боллоо.

2016-11-10 15:25:49