АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАНЫ НЭРЭМЖИТ 14 ДЭХ УДААГИЙН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАД “ОЮУНЫ НААДАМ” - 2016 АМЖИЛТТАЙ БОЛЛОО.
1526 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 Завхан нутгийн өсвөр үеийнхний математик сэтгэлгээг хөгжүүлэх, математик сонирхогчдын хүрээг өргөжүүлэх, Завхан нутгаараа овоглосон алдар цуутнуудыг бэлтгэн гаргах их үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор ерөнхий боловсролын 4-12 ангийн сурагчид, математикийн багш,  математикаас бусад мэргэжлийн багш, эцэг эхчүүд гэсэн 12 ангилалаар 2 үе шаттай зохион байгуулагдлаа.

       Олимпиадын эхний шалгаруулалтыг 2016 оны 10 дугаар сарын 21-28 өдрүүдэд 6 бүсэд зохион байгууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн 4-12 ангийн 2650 сурагч, Мат/Физикийн багш- 74 багш, Мэргэжлийн бус -145, Эцэг эх-208   Нийт 3087 хүн оролцсон байна.

       Энэ шалгаруулалтын говийн бүсийн олимпиадад Увс аймгийн Зүүнхангай  сумын бүрэн дунд сургуулийн сурагчид ирж оролцлоо. Эхний шатны шалгаруулалтад оролцсон шилдэг сурагчид өргөмжлөл, медаль, мөнгөн  шагнал аймгийн аварга шалагаруулах олимпиадад оролцох эрхийн бичгээр шагнаж урамшуулав..

       Олимпиад “Оюуны наадам”-ын 2-р үе шат 2016 оны 11 дүгээр сарын 5 Улиастай сумын Чандамань-Эрдэнэ лаборатори  сургууль дээр 6 бүсээс шалгарсан сурагч, багш , эцэг эхчүүд, мөн Увс аймгийн Өмнөговь, Наранбулаг, Улаангом-III, IV бүрэн дунд сургууль, Баян-Өлгий аймгийн аймгийн Өлгий сумын сургууль, Эмпати сургуулиудын нийт 494 сурагч, багш, эцэг эхчүүд оролцсон байна.

       Олимпиадын 2-р шатнаас анги, ангилал тус бүрийн эхний 6 байр эзлүүлж хамгийн уран бодолт гүйцэтгэсэн сурагчаар Түдэвтэй сумын бүрэн дунд сургуулийн 6-р ангийн сурагч Ш.Манданбадрах, Тэс сумын бүрэн дунд сургуулийн 9-р ангийн сурагч Г.Батжавхлан нар, хамгийн өндөр оноо авсан сурагчаар Увс аймгийн Өмнөговь сумын бүрэн дунд сургуулийн сурагч Э.Солонго 18 онооноос 18 оноо авч Үнэмлэхүй аваргаар тус тус шалгарав.

       Олимпиадад хүүхдүүдээ амжилттай оролцуулж хамгийн олон медаль хүртсэн эцэг эхээр  Увс аймгийн Өмнөговь сумын иргэн Энхтайваны 3 хүүхэд нь оролцож 1 алт, 2 мөнгөн медаль, Их-Уул сумын иргэн Д.Баянмөнхийн 2 хүүхэд оролцож 2 алт, 1 хүрэл медаль хүртэн “Манлай эцэг эх”-ээр, олимпиадад шавь нараа бэлтгэн оролцож хамгийн олон медаль хүртсэн бага ангийн манлай багшаар ЧЭЛС-ийн багш Н.Оюунхүү 1-алт, 1-мөнгө, 1 тусгай байр, дунд ангийн “Манлай багш”-аар Дэвшил бүрэн дунд сургуулийн багш Д.Сүлд-Эрднэ, Тосонцэнгэл сумын 1-р сургуулийн багш П.Соёл-Эрдэнэ тус тус шалгарж Алтан медаль, Мөнгөн шагнал цомын эзэн боллоо.

       Хамгийн олон медаль хүртсэн “Манлай сургууль”-аар  2 алт, 6 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар Чандамань-Эрдэнэ лаборатор сургууль шалгарсан байна.

       12-р ангийн ангилалд түрүүлсэн Баянтэс сумын бүрэн дунд сургуулийн сурагч Жижгээ овогтой Доржсэмбийг ОХУ-д засгийн газрын тэтгэлгээр хүссэн мэргэжилээрээ 4 жил үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнаж урамшуулав.

 

2016-11-10 15:27:40