Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаа зохион байгуулж, төлөөлөгчдийн олонхийн санал авсан 2 сумын Засаг даргыг аймгийн Засаг дарга Батсайхан батламжиллаа.
Сантмаргаз сумын Засаг даргаар А.Жанцанбазар, Цагаанхайрхан сумын Засаг даргаар Ч.Батмөнх нар тус тус томилогдсон байна. Аймгийн Засаг дарга Батсайхан шинэ Засаг дарга нарыг хувийн эрх ашгаа хойш тавьж, ард түмнийхээ эрх ашиг, аймаг сумынхаа хөгжлийн төлөө чин сэтгэлээсээ ажиллахыг хүслээ.