УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ БҮЛЭГ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА
938 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Сонгино, Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат сумуудын өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авахаар боллоо.

 

Хамгийн түрүүнд малчдад хүрч үйлчлэхэд хүндрэлтэй болсон сумдын замыг гаргахад 1 ковш трактор өгөхөөр болсон байна. Мөн хойд чиглэлийн 4-5 сумын түргэн тусламжийн машины асуудлыг шийдвэрлэхээр болжээ.

 

Аймгийн зүгээс өнгөрсөн зуны үер усны улмаас үүссэн 250 орчим сая төгрөгийн хохиролыг барагдуулж өгөх, малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардагдсан зардлуудыг Улсын онцгой комиссоос санхүүжүүлэх, цаашид цаг агаар хүндэрвэл 9 сум зудын байдалд орж болзошгүй учраас энэ сумдад “Эрсдэлээс хамгаалах сан” байгуулах, шатахууны өрийн асуудлыг шийдэх, мөн техник хэрэгсэлийн сэлбэг засвартай холбоотой 100-140 сая төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх саналыг тавьлаа.

 Ажлын хэсгийнхэн эдгээр саналуудыг  нэлээд нааштайгаар хүлээн авч Улсын онцгой комиссын хурлаар оруулж шийдвэрлэхээ илэрхийллээ. Зөвхөн улсаас тусламж хараад суугаад байх биш, аймгийн зүгээс ч мөн холбогдох арга хэмжээнүүдийг авч эхэллээ. Тухайлбал хаагдсан замуудыг нээхэд зориулж аймгийн Засаг дарга тодорхой хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж,  зам нээх ажлыг орон нутгийнхаа нөөц бололцоог дайчлан эхлүүлээд байна. Мөн 6 сумын түргэн тусламжийн машины засвар үйлчилгээний зардал, хойд чиглэлийн 4 сумын өмнөх жилүүдэд үүссэн шатахууны өрийн асуудлыг тус тус шийдвэрлээд байна.

 

Б.Оюун-Эрдэнэ

2016-11-29 16:05:43