ЦЭЦЭН-УУЛ СУМЫН ЗАСАГ ДАРГААР Б.ОРГИЛСАЙХАН ДАХИН ТОМИЛОГДЛОО
1894 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Өнгөрсөн дөрвөн жил Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Засаг даргаар ажилласан Баатарын Оргилсайхан  ирэх дөрвөн жилд дахин тус сумын Засаг даргаар ажиллахаар боллоо. 2016 оны îðîí íóòãèéí сонгуулийн үр дүнд, ард иргэдийнхээ итгэлийг хүлээн сонгогдсон тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн олонхийн саналыг авсан тэрээр ийнхүү ирэх дөрвөн жилд дахин сум, орон нутгаа хөгжүүлэх хариуцëагатай үүргийг хүлээгээд байна.

 

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан Цэцэн-Уул сумын Засаг даргаар улиран сонгогдсон Б.Оргилсайханд захирамжийг нь гардуулан өгч, хувийн эрх ашгаасаа илүү сум орон нутаг, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажиллахыг хүслээ.

2016-12-07 09:51:42