Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33-р зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийг түр орлон гүйцэтгэх журмын 3 дугаар зүйлийн 3.3.4, 5.2 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Санжийн Отгоннямыг томиллоо. Түр орлон гүйцэтгэгч томилох тухай аймгийн ЗДТГ-ын даргын тушаалыг Хууль эрх зүйн хэлтсийн дарга С.Болортуяа өнөөдөр гардуулан өглөө.
Тэрээр өмнө нь төрийн албанд ажиллаж байсан туршлагатай учраас залуу хүнийхээ хувьд шинийг эрэлхийлж, төрийн албыг нэр төртэй сайн хашина гэдгээ илэрхийллээ.