Аймгийн Терроризмтэй тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн салбар зөвлөлийн хурал 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр боллоо. Тус зөвлөлийн хуралд салбар зөвлөлийн дарга буюу аймгийн Засаг дарга Д.Батсайхан, нарийн бичгийн дарга, Тагнуулын Ерөнхий газрын Завхан аймаг дахь Тагнуулын хэлтсийн дарга, Хурандаа Д.Мөнхтөр болон салбар зөвлөлийн гишүүд оролцлоо. Хурлаар салбар зөвлөлийн 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцэж, 2017 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталлаа.
Терроризмтэй тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн салбар зөвлөл нь 2017 онд зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулж, сургалт мэдээллийн ажлыг эрчимжүүлж, заавар зөвлөмж өгөх, алба мэргэжлийн анги, шуурхай штабын хүрээнд өгөгдөлт сургалтыг зохион байгуулах, цэвэр усны хангамжийн харуул хамгаалалтыг сайжруулах, цианит натри ашиглалт, тээвэрлэлтэд тавих хяналтыг чангатгах, тэсэрч дэлбэрэх бодисын хэрэглээнд холбогдох мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрөл бүртгэлийн хяналтыг сайжруулах зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулахаар боллоо.