Төрийн жинхэнэ албан хаагч нь байгууллага, нэгжийн зорилго, зорилтыг хангахад чиглүүлэн үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөх нөхцөлийг бүрдүүлэх, үйл ажиллагааны үр дүнг үнэлэх нэгдсэн стандарт тогтоон мөрдүүлдэг баримт бичиг бол төрийн жинхэнэ албан хаагчийн менежертэйгээ байгуулдаг “Үр дүнгийн гэрээ” байдаг. Тиймээс “Үр дүнгийн гэрээ”-г хэрхэн байгуулах, гэрээ байгуулахдаа анхаарах асуудлууд, биелэлтийг хэрхэн дүгнэх талаар аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн А.Мөнхцэцэг болон тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Оюунгэрэл мэдээлэл хийлээ. Мөн “Төрийн албан хэрэг хөтлөлтийн заавар болон баримт бичгийн стандартын тухай үндсэн ойголтууд" сэдвээр аймгийн ЗДТГ-ын Архивын тасгийн дарга Ш.Даваадэмбэрэл мэдээлэл өглөө.
Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврыг мөрдүүлж хэвших нь дараах ач холбогдолтой. Үүнд: 1. Албан бичгийн агуулга бүтэц, хэв загварыг ижилтгэх 2. Баримт бичигтэй ажиллах ажлын арга хэлбэрийг боловсронгуй болгох 3.Албан хэрэгт хөтлөгдөж буй баримт бичгийн эмх цэгц, хадгалалт ашиглалтыг сайжруулах 4.Төрийн албан хаагчдын албан бичиг боловсруулалтын түвшинг дээшлүүлэх 5.Баримт бичгийг цахим хэлбэрээр боловсруулах, мэдээллийг хадгалах, эрж хайх, солилцох нөхцөлийг бүрдүүлэх 6.Удирдлагын үйл ажиллагааг хөнгөн шуурхай, үр нөлөөтэй болгох 7.Баримт бичгийг хуурамчаар үйлдэж ашиглахаас сэргийлэх 8. Баримт бичиг зохиож хөтлөх бүх нийтийн соёлыг хэвшүүлэх явдал юм.
Төрийн албанд захирамжлалын 7, зохион байгуулалтын 15, мэдээлэл лавлагааны 7 нэр төрлийн баримт бичиг үүсдэг байна. Түүнчлэн баримт бичгийн бүрдлийн тухай ойлголт болон албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын тухай тодорхой мэдээлэл өгсөн нь төрийн албан хаагчдад, ялангуяа төрийн жинхэнэ албанд анх орж байгаа ажилчдад нэлээд үр дүнгээ өгсөн сургалт боллоо.