АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛД САНАЛ АВЧ БАЙНА
1376 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Аймгийн аварга малчин шалгаруулах журмыг батлах тухай

 

Монгол Улсын  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12,  25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:                                                                                     

1. “Аймгийн аварга малчин” шалгаруулах журмыг 1 дүгээр хавсралтаар баталсугай.                                                                                          

2.  Журмыг орон нутагт сурталчилан малчдын идэвхи, оролцоог өргөжүүлэх  ажлыг аймаг, сумдын Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэхүү тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /О.Энхбат/-д үүрэг болгосугай.

 

 

 

 

                        ДАРГА                                                            Ц. БАЛХЯРВАА

 

 

 

 

 

 

АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

                                                                                                  

Нэг. Зорилго

1.1  Бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга, туршлагыг залуу малчдад өвлүүлэх, малын чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх, мал сүргээ мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулан эрүүлжүүлэх, малчдын нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж урамшуулахад энэхүү журмын зорилго оршино.


 Хоёр. Шалгуур үзүүлэлт

2.1      “Сумын аварга малчин” болсноос хойш 2-оос доошгүй жил орон нутагтаа тасралтгүй, гэр бүлээрээ мал аж ахуйн үйлдвэрлэлд тогтвортой ажилласан байх. /“Сумын сайн малчин”-ыг сумын аварга малчинтай адилтгаж үзнэ./

2.2      Бодод шилжүүлснээр 150-иас доошгүй малтай байх.

2.3      Нийт сүрэгт эзлэх бод мал нь 8 хувиас дээш байх.

2.4      Тэмээн сүргийн тогтвортой өсөлтийг бий болгосон малчид давуу эрхтэй болно.

2.5      Нийт сүрэгт эзлэх ямаан сүрэг 25 хувиас хэтрэхгүй байх.

2.6      Сүүлийн хоёр жил дараалан оны эхний 100 хээлтэгчээс бойжуулсан төлийн тоо улсын дунджаас илүү,  хээлтэгч бүрээс төл бойжуулж, мал сүргээ төлөөр нь өсгөсөн байх.

2.7      Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн байгууллагуудад хандив, тусламж үзүүлж хамтран ажилладаг байх.

2.8      Тухайн багийн иргэдийн нийтийн хуралд идэвхи, санаачилагатай оролцдог байх.

2.9      Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, цагаан идээ боловсруулах зэргээр ажлын байрыг нэмэгдүүлж, орон нутагтаа ядуурлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулсан байх.

2.10    Ердийн хөсгийг уналга, ачилга, эдэлгээнд хэрэглэдэг байх.

2.11    Хээлтэгчийн хувийн жинг бод малд 40, бог малд 55-аас доошгүй хувьд хүргэсэн байх.

2.12    Малын индексжүүлсэн даатгалд малаа хамруулж, малчин өрхийн гишүүд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх.

2.13    Өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхдээ хонин толгойд шилжүүлсэн нэг мал тутамд хангайн бүсэд 30 кг, тал хээрийн бүсэд 10 кг, говийн бүсэд 3 кг өвс, тэжээл бэлтгэсэн байх.

2.14    Өөрийн эзэмшлийн тохижуулсан өвөлжөө, хаваржаатай, малын хашаа, худаг уст цэгтэй байх буюу худаг уст цэгийг сэргээн засварлахад өөрийн хөрөнгөөр хувь нэмэр оруулсан байх.                

2.15    Зүй бусаар хорогдсон мал нийт малын 1 хувиас хэтрээгүй байх.

2.16    Мал сүргээ мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ тарилга, угаалга туулгалтад  өөрийн санаачлагаар бүрэн хамруулж эрүүл байлгах.

2.17    Тухайн орон нутагт дасан зохицсон, стандартын шаардлага хангасан удам гарвал нь тодорхой, ашиг шим өндөр, 30-аас доошгүй толгой үржлийн өсвөр малыг иргэд, аж ахуйн нэгжид жил бүр борлуулсан байх.

2.18    Аймаг дотроо болон гадна аймаг сумд руу  отор, нүүдэл хийхдээ сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн эмчээр мал сүрэгт үзлэг хийлгэн малын эрүүл мэндийн дэвтэрт тэмдэглүүлж, тодорхойлолт авч хэвшсэн байх.

2.19    Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхдээ залуу малчин, шинээр мал маллаж байгаа иргэн, өрхөд  мал маллах туршлагаа зааж сурган хонин толгойд шилжүүлснээр тус бүр 40-өөс дээш тооны малаар 2-оос доошгүй өрхийг малжуулж  шавь малчинтай болсон байх, 1 өрхийг малжуулсан нийт малын 70 хувь нь хээлтэгч байх.

2.20    Малын тоо, бүтээгдэхүүний дүнд бусдаас худалдан авсан болон өр төлбөр, бэлгэнд авсан мал, бүтээгдэхүүнийг тооцохгүй.

2.21    Малын хулгай болон бусад гэмт хэрэгт холбогдож байгаагүй тухай сумын Цагдаагийн хэсгийн тодорхойлолттой байх.

 

                                                         Гурав. Тодорхойлох зарчим

3.1      “Аймгийн аварга малчин”-аар шалгаруулах малчны товч анкет, зураг, багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлсэн хурлын тэмдэглэл, холбогдох байгууллагаас гаргасан баталгаа, тодорхойлолт, сумын Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, сумын Засаг даргын хүсэлт, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг ирүүлэх.

3.2      Шалгуур үзүүлэлтийг хавсралт хүснэгтээр гаргаж 1 сумаас 3 хүртэлх малчны тодорхойлолтыг 01-р сарын 10-ны дотор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст ирүүлнэ.

3.3      Энэхүү журмын шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан малчдын ажлын үзүүлэлтийг нь үндэслэн “Аймгийн аварга малчин”-аар нэг малчныг зөвхөн нэг удаа шалгаруулж шагнана.

3.4      Энэ журам батлагдахаас өмнө нь аймгийн сайн малчин болж байсан малчныг "Аймгийн аварга малчин"-тай адилтган үзнэ.

 

Дөрөв. Шалгаруулах, шагнал олгох

4.1      Сумдаас ирүүлсэн материалыг нягтлан шалгаж, нэгтгэн аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.

4.2      Аймгийн Засаг даргын зөвлөлийн шийдвэрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулна.

4.3      “Аймгийн аварга малчин”-аар шалгарсан малчинг цолны үнэмлэх, энгэрийн тэмдэг, дурсгалын зүйл, 500000 (таван зуу) мянган төгрөгөөр шагнана. Үнэмлэх, энгэрийн тэмдэг, дурсгалын зүйл худалдан авах хөрөнгийг мөнгөн шагналаас нь санхүүжүүлнэ.

4.4      Шагналыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнө гардуулна.

 

 

 

 

"Аймгийн аварга малчин шалгаруулах

журам"-ын 1 дугаар хавсралт

 

 

 

             "АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН"- д тодорхойлогдож байгаа..............                                        сумын............багийн малчин...........-ны ажлын үзүүлэлт

 

он    сар    өдөр

 

 Үзүүлэлт

Малын төрөл

Онууд

 

... он

... он

 

Нэг. Малын төрөл, тоо

 

  Малын үүлдэр, омог

 

1. Оны эхний мал /бодод шилжүүлснээр/

Бүгд 

 

 

 

2. Оны эхний мал

Бүгд

 

 

 

Үүнээс:

Тэмээ

 

 

 

Адуу

 

 

 

Үхэр

 

 

 

Хонь

 

 

 

Ямаа

 

 

 

3. Хээлтэгч

Бүгд

 

 

 

Үүнээс:

Ингэ

 

 

 

Гүү

 

 

 

Үнээ

 

 

 

Эм хонь

 

 

 

Эм ямаа

 

 

 

4. Хээлтүүлэгч

Бүгд

 

 

 

Үүнээс:

Буур

 

 

 

Азарга

 

 

 

Бух

 

 

 

Хуц

 

 

 

Ухна

 

 

 

5. Бойжуулсан төл

Бүгд

 

 

 

Үүнээс:

Ботго

 

 

 

Унага

 

 

 

Тугал

 

 

 

Хурга

 

 

 

Ишиг

 

 

 

6. Зах зээлд борлуулсан мал

Бүгд

 

 

 

 

Тэмээ

 

 

 

Адуу

 

 

 

Үхэр

 

 

 

Хонь

 

 

 

Ямаа

 

 

 

7. Үржилд худалдсан мал

Бүгд

 

 

 

Үүнээс:

Тэмээ

 

 

 

Адуу

 

 

 

Үхэр

 

 

 

Хонь

 

 

 

Ямаа

 

 

 

8. Малжуулахад өгсөн мал

Бүгд

 

 

 

Үүнээс:

Тэмээ

 

 

 

Адуу

 

 

 

Үхэр

 

 

 

Хонь

 

 

 

Ямаа

 

 

 

9. Зүй бусаар хорогдсон мал

Бүгд

 

 

 

Үүнээс:

Тэмээ

 

 

 

Адуу

 

 

 

Үхэр

 

 

 

Хонь

 

 

 

Ямаа

 

 

 

10. Өөрийн хэрэгцээнд хэрэглэсэн мал

Бүгд

 

 

 

Үүнээс:

Тэмээ

 

 

 

Адуу

 

 

 

Үхэр

 

 

 

Хонь

 

 

 

Ямаа

 

 

 

11. Оны эцэст тоологдсон мал

Бүгд

 

 

 

Үүнээс:

Тэмээ

 

 

 

Адуу

 

 

 

Үхэр

 

 

 

Хонь

 

 

 

Ямаа

 

 

 

12. Оны эцэст байгаа хээлтэгч

Бүгд

 

 

 

Үүнээс:

Ингэ

 

 

 

Гүү

 

 

 

Үнээ

 

 

 

Эм хонь

 

 

 

Эм ямаа

 

 

 

 

13. Хээлтүүлэгчийн тохироо 

 

Буур

 

 

 

Азарга

 

 

 

Бух

 

 

 

Хуц

 

 

 

Ухна

 

 

 

Хоёр. Ашиг шим ашиглалтын байдал

 

 

14. Оны эхний нэг малаас үйлдвэрлэсэн мах /кг амьдын жингээр/

Бүгд

   

 

Үүнээс:

Тэмээний мах

 

 

 

Адууны мах

 

 

 

Үхрийн мах

 

 

 

Хонины мах

 

 

 

Ямааны мах

 

 

 

15. Нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт

Тэмээний ноос, кг

 

 

 

Хонины ноос, кг

 

 

 

Ямааны ноолуур, кг

 

 

 

Мах үйлдвэрлэл, кг

 

 

 

Сүү,литр

 

 

 

16.Бүтээгдэхүүнээс олсон нийт орлого /мянган төгрөг/ Үүнээс:

Бүгд

 

 

 

Мал борлуулснаас

 

 

 

Махнаас

 

 

 

Ноос, ноолуураас

 

 

 

Сүүнээс

 

 

 

Арьс, ширнээс

 

 

 

Бусад 

  

 

 

17.Өөрийн хүчээр бэлтгэсэн тэжээл, тн

Өвс

  

 

 

Гар тэжээл

  

 

 

Хужир, шүү

  

 

 

18. Хадлангийн талбай

Талбайн хэмжээ, м2

  

 

 

Авсан ургац, тонн

  

 

 

 

 

19.Хашаа, худаг

Хашааны тоо

  

 

 

Багтаамж м2

 

 

 

Худгийн тоо

 

 

 

Хүчин чадал л/сек

  

 

 

20. Хөрөнгө оруулалт

мян.төгрөг

  

 

 

21. Татвар төлөлт

Төгрөгөөр

 

 

 

22.  Малын даатгал

Даатгуулсан малын тоо

 

 

 

 

Төлсөн хураамж

 

 

 

23 Эрүүл мэндийн даатгалын шимтгэл

Төгрөгөөр

  

 

 

24.Нийгмийн даатгалын шимтгэл

Төгрөгөөр

 

 

 

             

 

 Тайлбар:

1.    Дээрх үзүүлэлтүүдийг улсын тооллого, бусад холбогдох материалыг үндэслэн баталгаажуулна.

2.    Холбогдох баримтыг хавсаргаагүй бол баталгаа хүчингүйд тооцогдоно.

3.     Дээрх хавсралтад заасан үзүүлэлт  бүрээр  тухайн  сум, багийн Засаг дарга,  холбогдох байгууллагууд  тус, тусад нь баталгаа, тодорхойлолт  гаргана.

 

 

            ----------- сумын Засаг дарга   ------------------- /…………………/

 

                        ----------- багийн Засаг дарга ------------------- /………………..../

      

            Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга --------------- /…………./

                                                                                                      

                                                                    

             

 

 

 

 

 

 

 

2017-01-09 16:40:20