ЗУДААС ҮҮССЭН СӨРӨГ НӨЛӨӨГ БУУРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ДЭД ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН - 2017
1264 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Гамшгийн Эрсдлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь (LTS2) төсөл

 

 

ЗУДААС ҮҮССЭН СӨРӨГ НӨЛӨӨГ БУУРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ

ДЭД ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН - 2017

 

 

Мерси Кор нь шаардагдах цаг агаарын мэдээллийг түгээж орон нутагт гамшгийн төлөвлөлт болон эрсдлийг бууруулах чадавхийг сайжруулснаар малчид  болон хөдөөгийн эдийн засагт тохиох зудын эрсдэл,  зудаас үүссэн сөрөг нөлөөг бууруулахад  орон нутгийн иргэдэд туслах замаар мал маллагааны тогтолцоог  урт хугацаанд тогтвортой байлгах, мал сүрэгтэй холбоотой нөхөн сэргээх үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Гамшгийн Эрсдлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь 2 (LTS 2)” төслийг хэрэгжүүлж байна.  LTS2 төслийн хүрээнд 2015/16 оны зуд болон одоогийн зудад өртөж байгаа иргэдийн амьжиргааг хамгаалах, нөхөн сэргээхэд туслах зорилгоор тэтгэлэг олгох төслийн уралдаан зарлаж байна.

 

Хамрах хүрээ:

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн Гамшигт Нэрвэгдсэн Гадаад Орнуудад Тусламж Үзүүлэх Газар (OFDA)- ын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Мерси Кор ОУБ-ын LTS2 төслийн зорилтот Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий зэрэг 15 аймаг.

 

Төслийн саналын үндсэн чиглэл:

Онцгой байдлын үед мал сүрэгт чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартууд (LEGS)-ын дагуу малчдын амьжиргаа болсон мал сүргийг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн малын тоо толгойг бууруулах, мал эмнэлгийн үйлчилгээг дэмжих, тэжээл, хашаа хороо болон худаг усаар хангах, бэлчээрийн даацад тохируулан зохистой хэлбэрээр малжуулах чиглэлийн үйл ажиллагааг хамруулна.

 

Төслийн саналд тавигдах шаардлага:

ü   Төслийн санал нь дээр дурдсан үндсэн чиглэлүүдтэй нийцсэн байх  

ü   Төслийн саналын хэд хэдэн чиглэлийг хамтруулан “багцалсан” санал ирүүлэх боломжтой

ü   Тэтгэлгийн үр шимийг хамгийн багадаа төслийн зорилтот 5-аас доошгүй сумын малчид, иргэд хүртэх боломжтой байх

ü   Төслийн хэрэгцээ нь зудад нэрвэгдсэн нутгийн  иргэдийн  бодит хэрэгцээнд үндэслэгдсэн байх

ü   Төслийн санал нь орон нутгийн иргэд, засаг захиргаа, онцгой байдлын газарт танилцуулагдаж, дэмжигдсэн байх

ü   Төслийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны  үр ашиг нь төсөл дууссанаас хойш хамгийн багадаа 3 жил тогтвортой байх

ü   Төслийн саналын зорилго, зорилт, үр дүн нь тодорхой, хэмжигдэхүйц, хэрэгжих боломжтой, уялдаа холбоотой, тодорхой цаг хугацаатай байх, явцын мониторинг (хяналт), үнэлгээ хийх төлөвлөгөөг тусгасан байх

ü   Тухайн байгууллага энэ төслийн хүрээнд тэтгэлгийн нийт санхүүжилтийн 10%-тай тэнцэхүйц санхүүжилтийг  өөрийн эх үүсвэрээс  гаргах ба санхүүжилтээ  НББ -ийн дагуу баримтжуулсан байх

ü   Уг тэтгэлгийн  үйл ажиллагааг 80 хоногийн хугацаанд бүрэн хэрэгжүүлж дуусахаар төлөвлөх

ü   Хүйсийн ба нийгмийн тэгш байдал, эмзэг байдал, хүрээлэн байгаа орчин, уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх байдлыг харгалзсан  байх

 

Санал ирүүлэх эрх:

ü   Албан ёсоор бүртгүүлж гурваас доошгүй жил үйл ажиллагаа эрхэлсэн хуулийн этгээд (орон нутгийн малчдын бүлэг, хоршоо, төрийн бус байгууллага, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага) санал ирүүлэх

ü   Нэг болон хэд хэдэн байгууллагууд хамтран санал ирүүлэх боломжтой

ü   Тухайн өргөдөл гаргагч байгууллага нь сүүлийн 3 жилийн турш санхүү, ТАТВАР, НД -т тайлангаа өгч хэвшсэн байх

 

Төслийн санхүүжилтээр худалдан авч болохгүй зүйлсийн жагсаалт:

ü   ХАА-н бараа бүтээгдэхүүн

ü   Бордоо

ü   Хортон шавьжны хор, түүнийг агуулсан материал

ü   Хүний болон мал эмнэлгийн зориулалттай эм

ü   АНУ-д үйлдвэрлэгдээгүй тээврийн хэрэгслийг худалдан авах болон 180 өдрөөс дээш хугацаагаар түрээслэх

ü   Хэрэглэсэн тоног төхөөрөмж

ü   АНУ-ын Засгийн газрын илүүдэл өмч

 

 

Төсөлд үзүүлэх дэмжлэг:                                    Төсөл бүрт 50 хүртэл сая төгрөг

 

Төсөл хэрэгжүүлэх хугацаа:                           2017 оны 3 сарын 13-наас 5 сарын 31 (80 хоног)

 

Төслийг үнэлж шалгаруулах үйл явц:

1.       Төслийн саналын анхдагч шалгаруулалт: Шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа өргөдлийг үнэлгээнд хамруулах ба төслийн анхдагч үнэлгээг аймагт хийнэ.  Нэг аймгаас хамгийн сайн гэж үнэлэгдсэн 2 төслийг дараагийн шалгаруулалтад илгээнэ.

2.       Эцсийн  шалгаруулалт:  Анхан шатны шалгаруулалтад тэнцсэн төслийн саналаас хамгийн сайн гэж үнэлэгдсэн 10 төслийг Үнэлгээний баг шалгаруулна.

 

Төсөл шалгаруулах уралдааны удирдамж, өргөдлийн маягт, бусад холбогдох материалыг орон  нутгийн МК байгууллагаас авна.

 

Төслийн санал ирүүлэх эцсийн хугацаа:            2017 оны 01-р сарын 31-ны 17.00 цаг

Төслийн санал хүлээн авах хаяг:    Завхан аймаг, Улиастай сум, Богдын гол баг Арал центр 2-1

 

Нэмэлт мэдээлэл: Лавлах утасны дугаар: 70462465, 99760248, 88060955

Имайл хаяг:    sarangerel@mercycorps.org, delger@mercycorps.org

 

 

 

 

2017-01-10 11:12:12