Мэдэгдэл
586 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Сүүлийн үед Монголбанкийг тавин мянган төгрөгийн  тэмдэгт хэвлэж гүйлгээнд нэвтрүүлэх гэж байгаа тухай мэдээлэл тархаж байгаа нь огт үндэслэлгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Хэдийгээр Монголбанк хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан байр сууриа илэрхийлж байсан ч ташаа мэдээлэл дахин газар авч, улмаар тавин мянгатын дэвсгэртийн зохиомол загвар үзүүлж олон нийтийг төөрөгдөлд оруулж байгааг санаатай байж болзошгүй үйлдэл гэж үзэж байна.

УИХ холбогдох бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргаснаар Монголбанк нь Төв банк  (Монголбанк) –ны тухай хуулийн холбогдох заалтын дагуу  шинэ төрлийн мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргадаг. 

 

 

Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төв

 

2017-03-09 15:39:48