ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТЫН ҮЙЛ ЯВЦЫГ ИРГЭД ХЯНАХ БОЛОМЖТОЙ
1430 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Завхан аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг УИХ-ын 2003 оны 13-р тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14-р тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах зааврын дагуу Политехник коллеж дээр зохион байгууллаа. Шалгалт авч байгаа өрөөг бүрэн камержуулж, шалгалтын үйл явцыг иргэд танхимын гаднаас хянах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Энэ удаагийн сонгон шалгаруулалтаар аймгийн Засаг даргын дэргэдэх БСУГ-ын даргын, ГХБХБГ-ын даргын, ХХААГ-ын даргын, Орон нутгийн өмчийн газрын даргын, Санхүүгийн хяналт-Аудитын албаны даргын, аймгийн ИТХ-ын Орон нутгийн бодлого, зохицуулалтын хэлтсийн даргын, Ургамал, Улиастай, Завханмандал, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Яруу сумдын ЗДТГ-ын даргын, Тэлмэн, Их-Уул, Отгон, Идэр сумдын ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтныг тус тус сонгон шалгаруулсан байна. Нийтдээ 16 ажлын байранд 31 иргэн бүртгүүлж өрсөлдсөнөөс 15 ажлын байранд 23 иргэн тэнцэж, 1 ажлын байр буюу Идэр сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд хүн тэнцээгүй байна. Сонгон шалгаруулалтанд оролцсон 8 иргэн сорилын шалгалтандаа тэнцээгүй гэдэг мэдээллийг өглөө. Ингэснээр төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын 15 сул ажлын байр нөхөгдөж байгаа юм.  Шалгалтын дүн мэдээг томилогдсон ажлын хэсэг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүллээ. Сонгон шалгаруулалтын тухай зар мэдээллийг төрийн албаны зөвлөлийн болон аймгийн цахим хаяг, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олон нийтэд хүргэсэн бөгөөд 7 хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллалаа. 

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-04-20 16:51:24