ТОСОНЦЭНГЭЛ, ИДЭР СУМЫН МАЛЧДЫН ХҮҮХДҮҮД ТОХЬТОЙ, ДУЛААН ОРЧИНД СУРЧ БОЛОВСОРНО
1366 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Германы Олон Улсын Хамтын Ажиллааны Нийгэмлэгийн “Эрчим хүчний үр ашиг” төслийн хүрээнд Завхан аймагт багагүй бүтээн байгуулалтын ажлуудыг хийгээд байна. Аймгийн хэмжээнд 9 барилгын дулаан адлагдлыг бууруулж, эрчим хүчний хэмнэлтийг бий болгоход нийтдээ 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээс 1.9 тэрбумыг Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр, 1.1 тэрбум төгрөгийг Орон Нутгийн Хөгжлийн сангаас гаргасан байна. Харин энэ жил Тосонцэнгэл сумын дотуур байрны засвар болон Идэр сумын сургуулийн дотуур байрны өргөтгөлийн засварын ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм. Төслийн багийнхан аймгийн Засаг даргатай санал солилцож, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Тосонцэнгэл, Идэр сумын сургуулийн дотуур байрны засварын ажилд шаардагдах хөрөнгийг Швейцарийн хөгжлийн агентлаг болон ОНХС-ийн 50, 50 хувийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх бөгөөд тендер зарлагдаж шалгарсан компаниудтай гэрээ байгуулсан байна. 2017 оны 9 сарын 1 гэхэд засварын ажлыг дуусгахар төлөвлөжээ. Ийнхүү тус сумын малчдын хүүхдүүд тохь тухтай, дулаан орчинд сурч боловсрохоос гадна ашиглалтын зардлууд ч мөн буурах юм. 

 

Б.Оюун-Эрдэнэ

2017-05-24 10:44:00