ТОСОНЦЭНГЭЛ СУМАНД 24 СУМЫН ЗАСАГ ДАРГА НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
661 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Сургалтын үеэр Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар сумандаа хийж хэрэгжүүлж буй шинэлэг ажлуудын талаар мэдээлэл өгч саналаа солилцлоо. Мөн Засгийн газрын 2017 оны 89-р тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын талаар аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн А.Мөнхцэцэг мэлээлэл хийлээ. Шинэчилсэн журмаар сумдын Засаг дарга нар болон агентлагийн дарга нарын ажлыг дүгнэдэг үнэлгээний систем, үзүүлэлтүүд өөрчлөгдсөн бөгөөд энэ журмаар эхний хагас жилийн тайланг үнэлэх юм. Мөн энэ үеэр тайлан мэдээ, хариутай бичгийг барагдуулалт, үүрэг даалгаврын биелэлт, сургалт семинарт оролцсон байдал зэрэг сумдын Засаг дарга нарын оролцооны үнэлгээнүүдийг танилцууллаа.

Аймгийн Засаг дарга энэ үеэр хэлэхдээ цаашид сумдын Засаг дарга нар болон агентлагийн дарга нарын хариуцлагыг өндөржүүлж, оролцооны мэдээллийг шат дараатайгаар ил тод болгоно гэдгийг санууллаа. Мөн цаг үеийн мэдээлэл хийснээс  гадна “Нүүдэлчдийн соёлын наадам”-д сумууд хэрхэн, ямар үүрэгтэй оролцох тухай мэдээллийг өглөө.  Дашрамд дурьдахад энэ жилийн ТОП-5 аялал жуулчлалын үйл ажиллагааны нэг хэмээн албан ёсоор нэрлэгдсэн  нүүдэлчдийн ахуй соёл, зан заншлыг өвөрмөц шийдлээр тодорхой харуулах “Нүүдэлчдийн соёлын наадам” 7-р сарын 22-25-ны өдрүүдэд Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуур дээр болох юм.

2017-05-31 15:50:08