Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд зохион байгуулагдах “Нүүдэлчдийн соёлын наадмын” талбай дахь Био, Эко ариун цэврийн байгуулж байгуулах сонгон шалгаруулах удирдамж
1374 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Сонгон шалгаруулалтын дугаар: №2017/06/C

Сонгон шалгаруулалтын нэр: Био, Эко ариун цэврийн байгууламж байгуулах

 

1. Зохион байгуулагч:

Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар.

2. Зорилго:

Нүүдэлчдийн соёлын наадмын зочдод үйлчлэх, ая тухтай, эрүүл ахуйн шаардлага хангасан Био, Эко ариун цэврийн байгууламж байгуулах.

3. Шалгуур үзүүлэлтүүд:

·         Нүүдэлчдийн соёлын утга агуулгыг харуулсан загвартай байж болно

·         Угсарч эвхэж зөөдөг байх.

·         Хүний бие болон байгаль орчинд хоргүй, өнгө нь хувирдаггүй, үнэр шингэдэггүй,

·         Хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие засахад тохиромжтой.

·         Тусгай ариутгалын бодистой, хаалттай, хаалгатай.

·         Шөнө гэрэлтүүлэгтэй, тэмдэг, тэмдэгжүүлэлттэй, хогийн савтай

·         Гар угаах хэсэгтэй, ариун цэврийн бүрэн хэрэглэлүүдтэй.

·         Даац сайтай, Суултууртай

·         Хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэл хийх тусгай савтай

·         Байгууламжийн ойр орчимд бохирдол үүсэхээс сэргийлж цэвэрлэгээний бодис хэрэглэж байх

·         Төлбөрийн санал

4. Хэрэгжих газар:                                                                       

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуур

5. Сонгон шалгаруулалтад оролцогчид:

Сонгон шалгаруулалт иргэд, байгууллагуудад нээлттэй зохион байгуулагдана.

6. Бүрдүүлэх материал:

·         Төсөл /схем зураг, төлөвлөлт/

·         Био 00 –ын танилцуулга түүний дагалдах хэрэглэлийн танилцуулга, зураг

·         Ариун цэврийн байгууламжийн схем зураг

7. Төслийн үргэлжлэх хугацаа: 2017 оны 07 сарын 20-нээс 07 сарын 26 хүртэл хугацаанд үйл ажиллагааг эрхлэх боломжтой.

8. . Төслийг хүлээн авах хугацаа, газрын хаяг:  Та бүхэн холбогдох материалаа 2017 оны 06 сарын 19-ны 18:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү. 
Завхан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар Аялал жуулчлалын алба

Харилцах утасны дугаар:  99990298, 94064466,  Мэйл хаяг: jbn_mgl@yahoo.com

9. Дүгнэх комисс: БОАЖГ-аас томилсон ажлын хэсэг эцсийн шалгаруулалтанд ирүүлсэн төслүүдийг дүгнэж шалгаруулна.

2017-06-06 09:06:01