Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд зохион байгуулагдах “Нүүдэлчдийн соёлын наадмын” түр гэр жуулчны бааз ажиллуулах иргэд, аанэгж байгууллагыг сонгон шалгаруулах удирдамж
2030 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

 

Сонгон шалгаруулалтын дугаар: №2017/06/A

Сонгон шалгаруулалтын нэр: Түр гэр жуулчны бааз

 

1. Зохион байгуулагч:

Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар.

2. Зорилго:

Нүүдэлчдийн соёлын наадмын зочид, оролцогчдын ая тухтай нөхцөлийг хангасан орон байраар хангах, нүүдэлчин ахуйг сурталчилхад оршино.

3. Шалгуур үзүүлэлтүүд:

·         АМРАЛТЫН ГАЗАР, ЖУУЛЧНЫ БААЗ, ГЭР БУУДАЛД ТАВИХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА MNS 6043:2009 стандартыг хангасан байх.

·         Нүүдэлчдийн соёлын наадмын зохион байгуулалтын үеэр ирэх зочдыг хүлээн авах, байршуулах түр гэр жуулчны бааз нь тус наадмын агуулгатай зохицохуйц  загвар, шийдэлтэй байхад болно.

·          Түүх, соёлын онцлог, аялал жуулчлалд тулгуурласан шилдэг шинэ санаа агуулсан эскиз зураг төсөл, баазын зохион байгуулалтын төлөвлөгөөтэй байх юм.

4. Хэрэгжих газар                                                                        

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуур

5. Сонгон шалгаруулалтад оролцогчид:

Сонгон шалгаруулалт иргэд, аанэгж байгууллагуудад нээлттэй зохион байгуулагдана.

6. Бүрдүүлэх материал:

·         Төсөл /схем зураг, төлөвлөлт/

·         Ажиллах хүчний мэдээлэл /CV, диплом, үнэмлэхний хуулбар/

·         Иргэн, байгууллагын танилцуулга / MNS 6043:2009 стандартыг хангасан талаар мэдээлэл/

·         Гэр баазад тавигдах гэр түүний дагалдах хэрэглэлийн танилцуулга, зураг

·         Гэр рестораны тоног төхөөрөмж, хэрэглэлийн судалгаа, тоо.

7. Төслийн үргэлжлэх хугацаа: 2017 оны 07 сарын 5-аас 08 сарын 5 хүртэл хугацаанд түр гэр баазын үйл ажиллагааг эрхлэх боломжтой.

8. Төслийг хүлээн авах хугацаа, газрын хаяг:  Та бүхэн холбогдох материалаа 2017 оны 06 сарын 19-ны 18:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү. 
Завхан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар Аялал жуулчлалын алба

Харилцах утасны дугаар:  99990298, 94064466

Мэйл хаяг: jbn_mgl@yahoo.com

 

9. Дүгнэх комисс:

БОАЖГ-аас томилсон ажлын хэсэг эцсийн шалгаруулалтанд ирүүлсэн төслүүдийг дүгнэж шалгаруулна.

 

 

 

Хавсралтаас түр гэр баазын ерөнхий стандартыг харна уу.

 

Нүүдэлчдийн соёлын наадмын талбайд түр гэр бааз барих стандарт

 

Орон нутгийн иргэдийг дэмжих Гадаад дотоодын аялагч жуулчдад үйлчлэх түр гэр бааз барьж ажиллуулах хувь хүн бизнесийн байгууллага сонгон шалгаруулж наадмын бүсэд байршил гаргаж өгч байрлуулна.

Зочдын гэрт тавигдах шаардлага:

1.    Гэр 4 -5  ханатай

2.    Гурваас дөрвөн ортой /ор бүрэн хэрэглэлтэй байна/

3.    Ширээ /1 ширхэг/

4.    Сандал /3 ширхэг/

5.    Дотуур хөшиг

6.    Залгуур уртасгагч

7.    Идээ таваг

8.    Аяга халбага

9.    Зуух яндан

10.  Ширдэг, хулдаас

11.  Угаалтуур

Түр гэр баазын зоогийн газрын шаардлага /Гэр бааз зоогийн газартай байна/

1.    Гал тогооны гэр-1

2.     Гэр зоогийн газар-1

3.    Сандал, ширээ

4.    Эдлэл хэрэглэлүүд

Үйлчилгээний ажиллагсад: 10 гэр тутамд

1.    Үйлчилгээний ажилтан 1-2

2.     Менежер- 1

3.    Тогооч -1

4.    Туслах тогооч -2

 

2017-06-06 09:06:31