Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд зохион байгуулагдах “Нүүдэлчдийн соёлын наадмын” хоол хүнс бэлтгэн нийлүүлэлт буюу катеринг сонгон шалгаруулах удирдамж
1520 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

           

Сонгон шалгаруулалтын дугаар: №2017/06/B

Сонгон шалгаруулалтын нэр: Хоол хүнс бэлтгэн нийлүүлэлт буюу катеринг

 

1. Зохион байгуулагч:

Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар.

2. Зорилго:

Нүүдэлчдийн соёлын наадмын зочдод үйлчлэх хоол хүнс бэлтгэн нийлүүлэлт буюу катерингийн үйлчилгээг сонгох.

3. Шалгуур үзүүлэлтүүд:

·         Явуулын үйчилгээтэй түргэн хоолны цэг. Техникийн ерөнхий шаардлага  MNS 6192:2010 стандартыг хангасан байх.

·         Нүүдэлчдийн соёлын наадмын зохион байгуулалтын үеэр ирэх зочдод тус арга хэмжээтэй зохицохуйц хоол, ундаагаар үйлчлэх, наадмын агуулгатай зохицохуйц  загвар, шийдэлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх.

·         Ус ундаа, хоол хүнс бэлтгэн нийлүүлэлт буюу катерингийн үйлчилгээ эрхлэн явуулдаг албан ёсны эрхтэй, катеринг үйлчилгээ үзүүлэх материаллаг болон техник хангамжийн бүрэн нөөцтэй

4. Хэрэгжих газар:

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуур

5. Сонгон шалгаруулалтад оролцогчид:

Сонгон шалгаруулалт иргэд, аанэгж, байгууллагуудад нээлттэй зохион байгуулагдана.

Сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:

·         Компанийн танилцуулга

·         Компанийн гэрчилгээ

·         Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт

·         Бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулсан сорилтын дүн

·         Ажилчдын эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, Мэргэжлийн үнэмлэхний хуулбар

·         Үйлчилгээ үзүүлэх /хоол, салат десерт болон бусад дагалдах техник хангамжийн зураг,  каталоги/ үнийн саналтай хамт.

 

6.    Төслийн үргэлжлэх хугацаа:  2017 оны 07 сарын 20-нээс 07 сарын 27 хүртэл хугацаанд  үйл ажиллагааг эрхлэх боломжтой.

 

Та бүхэн холбогдох материалаа 2017 оны 06 сарын 19-ны 18:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.  Завхан аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар Аялал жуулчлалын алба. Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар  99990298, 94064466-тэй холбогдоно уу. Мэйл хаяг: jbn_mgl@yahoo.com

 

7.    Дүгнэх:

БОАЖГ-аас томилсон ажлын хэсэг эцсийн шалгаруулалтанд ирүүлсэн төслүүдийг дүгнэж шалгаруулна. Зөвхөн тухайн сонгон шалгаруулалт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.

 

2017-06-06 09:07:18