ТӨР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТАРСАН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЛАА
772 ХҮН ҮЗСЭН БАЙНА

МУ-ын ЗГХЭГ, Азийн хөгжлийн банкны хамтарсан Баруун бүс нутагт нэмүү өртөг бий болгох үйл ажиллагааг дэмжих төслийн хүрээнд “Хувийн хэвшлийг дэмжих стратеги боловсруулах аргачлал” сэдэвт 2 өдрийн сургалтыг зохион байгуулж сургалтын зохицуулагчаар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс ажиллалаа. Сургалтанд төр, хувийн хэвшлийн удирдлагуудын төлөөлөл оролцлоо. Энэхүү үйл ажиллагаа нь төр-хувийн хэвшлийн байнгын ажиллагаатай зөвлөлийг байгуулж, цаашид нягт хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрэх зорилготой юм. Эхлээд төслийн зөвлөх төсөл хөтөлбөр төлөвлөх, хэрэгжүүлэх, удирдах, хянах аргачлал болон Хувийн хэвшлийг дэмжих стратегийн төслийн бүтэц, агуулгын талаар мэдээлэл өгсөн юм. Дараа нь Хувийн хэвшлийг дэмжих стратегийн төсөлд оруулах төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллийн саналыг сонсож, хэлэлцүүлэг зохион байгуулж дүгнэлт гаргалаа. Мөн Хувийн хэвшлийг дэмжих стратегийн төслийг боловсронгуй болгох чиглэлд Төр хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлийн хийх ажлын төлөвлөгөө, хуваарийг гаргасан юм.

 

Энэ үеэр төслийн зөвлөх Д.Багаажав Төр-хувийн хэвшлийн зөвлөлийн тухай танилцууллаа. Мөн аймгийн ЗДТГ, ХХААГ, БОАЖГ, ГХБХБГ, ХХҮГ-аас хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр төрийн байгууллагуудын хийж буй ажил, цаашдын төлөвлөгөөний тухай, харин Худалдаа аж үйлдвэрийн танхим, аймгийн мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийнхний зүгээс хувийн хэвшлийн байгууллагуудад тулгарч буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга зам, төрийн байгууллагуудын оролцоо, шийдвэрийн талаар тус тус мэдээлэл хийлээ. Ийнхүү төр хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлийн удирдах хороо, ажлын алба, ажлын хэсгүүдийн гишүүдийг сонгож,  аймгийн удирдлага болон хувийн хэвшлийн нэгдсэн төлөөлөл зөвлөлийг үүсгэн байгуулах санамж бичигт гарын үзэг зурж, батламжиллаа.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

2017-06-14 11:55:17