ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
1383 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 6-р хуралдаан болж 4 асуудал хэлэлцлээ. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60-р тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу зохион байгуулсан Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театр,  Орон нутгийг судлах Музейн сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцүүллээ.Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс  зохион байгуулсан төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн тайланг хэлэлцээд тухайн ажлын байранд өрсөлдөж хамгийн өндөр оноо авсан Г.Солонгыг Хөгжимт жүжгийн театрын даргын, Ж.Юнрэндоржийг Орон нутгийг судлах Музейн захирлын албан тушаалд тус тус томилуулахаар дүгнэлт гарган нэр дэвшүүлж, аймгийн Засаг даргад санал хүргүүлэхээр тогтлоо. Эдгээр иргэдийг ТАЗсЗ-ийн хуралдаанаар оруулж, салбар зөвлөлийн дарга, гишүүд  холбогдох заавар зөвлөгөөг өглөө.

Дараа нь ТАЗсЗ-д хандаж өргөдөл ирүүлсэн Шилүүстэй сумын Санхүүгийн албаны дарга С.Дэлгэртөр, Их-уул сумын 1 дүгээр багийн иргэн И.Батжаргал нарын  өргөдөл, гомдлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж салбар зөвлөлийн тогтоол гарган хариу хүргүүлэхээр боллоо. Мөн ТАЗсЗ-д хандаж Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Т.Ариунзаяа, Отгон сумын Байгаль хамгаалагчаар ажиллаж байсан Б.Идэрмөнх нар өргөдөл гаргаад байсан юм. Тус гомдлыг аймгийн Аудитын газрын дарга, ТАЗсЗ-ийн гишүүн Л.Уламбаяраар ахлуулсан ажлын хэсэг шалгасан бөгөөд дүгнэлтийг хэлэлцэж, салбар зөвлөлийн тогтоол гаргаж хариу хүргүүлэхээр тогтлоо.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

 

2017-06-30 16:39:51