Орон нутгийн өмчийн газар нь 10сарын 23-27-ны өдрийн хооронд “Иргэдээ сонсох аян”-г өрнүүлж байна. Иргэдээ сонсох аяны хүрээнд ард иргэдийн санал хүсэлтийг сонсож, ирүүлсэн санал хүсэлт, өргөдөл гомдлыг өөрсдийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэж мөн Орон нутгийн өмч хөрөнгөтэй холбоотой мэдээлэл зөвлөгөө өгөх, Худалдан авах ажиллагаанд оролцогч иргэн аж ахуй нэгж компаниудад мэдээлэл, зөвлөгөө өгнө. Мөн 10 сарын 31-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулна. Тус өдөрлөгөөр Дөрвөлжин, Идэр, Отгон, Цагаанхайрхан, Улиастай сумдуудад байрлалтай 12 ширхэг барилга байгууламж, Нөмрөг, Алдархаан, Сантмаргаз, Цэцэн-Уул сумдад явж байсан 4 ширхэг УАЗ-31512 маркийн автомашинуудыг дуудлага худалдаагаар зарна. Дуудлага худалдаанд оролцох сонирхолтой иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дуудлага худалдаагаар зарагдах хөрөнгүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг Нутгийн удирдлагын ордны 409 тоот өрөө болон 7046-2692 утсаар холбогдож авах боломжтой.