Монгол улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Архивын ерөнхий газраас “Орчин цагийн төрийн архив-90 жил” нээлттэй хаалганы өдөрлөгийг 2017 оны 11 дүгээр сарын 06-нд 10:00-16:00 цагийн хооронд улс орон даяар зохион байгуулна.
Завхан аймгийн Төрийн архив нь аймгийн вэб сайтад төрийн архивын дээжээс бичил үзэсгэлэн гаргаж, мөн 11 дүгээр сарын 06-ны өдрийн 10:00-16:00 цагт архивын лавлагааг үнэ төлбөргүй гаргаж, төрийн архивын үйл ажиллагааны талаар иргэдийн санал хүсэлтийг 70462411, 70463709 утсаар хүлээн авна.