ЗАВХАН АЙМГИЙН ХЭМЖЭЭНД МАЛ АЖ АХУЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 70.8 ХУВЬТАЙ БАЙНА
1350 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2017-2018 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАХ ТАЛААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА АЖЛЫН МЭДЭЭЛЭЛ

 

2017 оны 10 дугаар сарын 31

 

            Завхан аймаг 24 сум, 115 багийн, 21,1 мян өрхийн 70,9 мянган хүн амтай, 8,8 мянган малчин өрхтэй.

             2016 оны жилийн эцсийн тооллогоор 3,4 сая мал тоолуулсан./ Тэмээ 9,9 мян, үхэр 172,1 мян, адуу 186,2 мян, хонь 1,3сая ,ямаа 1,0 сая/

            2017 онд 1,2 сая /1242,1 мян/ төл хүлээн авсанаар нийт малын тоо 4,4 сая-д хүрсэн./тэмээ-7,5 мян,  адуу-223,9 мян, үхэр-215,7мян, хонь-2,3 сая, ямаа-1,7 сая/,

           

            Нэг. Цаг агаарын байдал.

 

            Нийт нутаг дэвсгэрийн  зураглалаар 2017 оны 09 дүгээр сарын 01-ний байдлаар нийт нутгийн  15 хувь гантай, 45 хувь нь гандуу, 40 хувь нь хэвийн зуншлагатай байна.

 

            Энэ оны 4-9 дүгээр саруудад  агаарын дундаж температур олон жилийн дунджаас 1,1-4,0 градусаар дулаан байлаа. Үүнээс говийн бүс нутгаар олон жилийн дунджаас 3.4-7.3 градусаар  дулаан.

            Агаарын  үнэмлэхүй их утга 07 дугаар сард  говь талын нутгаар 33-36 градус, хөрсний гадаргын үнэмлэхүй их утга нийт нутгаар 56-65 градус хүрч халсан.

            Агаарт 30 градусаас дээш халсан өдрийн тоо/хоногоор ,4-8 дугаар сард / говь талын нутгаар 32-40, хангайн уулархаг нутгаар 9-14 ,бусад нутгуур 15-19, 40 градусаас дээш халсан өдрийн тоо говь талын нутгаар 110-130,  бусад нутгаар 30-31 хоног үргэлжилсэн нь бэлчээрийн ургацанд сөргөөр нөлөөлсөн.

 

            04-09 саруудад их бага хэмжээний нийт 23-63 удаагийн хур тунадас орсон.

 

            2017 оны 05 дугаар сарын 12-ноос 08 дугаар сарын 19-ний хооронд   их, бага  хэмжээний процесс дээр 31 удаагийн үйл ажиллагаа явуулж  хур тунадас нэмэгдүүлсэн.. /Экспедиц говийн чиглэлд- 6,  өмнөд чиглэлд-4 , төвийн раойнд- 5, генератор-16 удаагийн үйл ажиллагаа явуулсан/

 

            Хоёр. Орон нутгаас гаргасан шийдвэр арга хэмжээ.

 

            Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2017 оны 6 дугааар сарын 28-ны өдрийн 186 тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 он 08 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаар албан даалгавар,Улсын онцгой комиссын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 89 тоотоор хүргүүлсэн үүргүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэмжээнүүдийг төлөвлөн холбогдох хүмүүст үүрэг чиглэл өгөн, хяналт тавин  ажиллаж байна.

            2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Засаг даргын  А/295 тоот захирамж гарган  ажлын хэсгүүдийг томилон, ажлын нарийвчилсан төлөвлөгөө гаргуулан ажиллав.

            2017 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 06 тоот Албан даалгавар гаргасан.

            Зуншлага гантай болон гандуу байгаа говийн-6, хойд чиглэлийн-7 сумдад  2 ажлын хэсгийг удирдамжаар томилон ажиллуулсан.

            2017 оны аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд 3,0 сая төгрөг тусган, үүлэнд зориудаар нөлөөлөх пуужин худалдан авахад дэмжлэг үзүүлж ажиллалаа.

            Малын индексжүүлсэн даатгалд 1205 өрхийн 311,670 мал хамрагдаж 102,2 сая төгрөгийн даатгалын хураамж төлсөн байна./Малчдын- 11,6 хувь, малын-7,1 хувь/

            Аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ажлын бүрэлдэхүүтэй “Ард иргэдээ сонсох аян”-ны хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 06-наас бүх сумдад  ажилласан.

 

            Гурав. Өвс тэжээлийн талаар

 

            Манай аймгийн Улсын нөөцийн 5 цэг салбарт нэмж 700 тн өвс,700тн тэжээл /Тосонцэнгэл-200 тн, Улиастай-200тн, бусад 3 цэгт тус бүр 100 тн тэжээл/ нэмж нөөцөлсөн.

             Улиастай суманд-164 тн, Завханмандал суманд -50 тн нийт -214 тн аймгийн өвсний нөөц бүрдүүлэн, даалгаврын  биелэлт 89,2 хувьтай/ 240 тн бэлтгэх төлөвлөгөөтэй/, тэжээлийн хувьд  Тосонцэнгэл суманд-30 тн, Улиастай суманд -20 тн нийт 50 тн буюу 100 хувийн /50 тн бэлтгэх даавгавартай/ гүйцэтгэлтэй  байна.

            Засгийн газрын 186 дугаар тогтоолоор хуваарилагдсан  50,0 сая төгрөгөөс 10 сая төгрөгийн санхүүжилтийн  дутуу. 40 саяын 26 сая төгрөгөөр өвс тэжээл бэлтгэх, 14 сая төгрөгөөр худгийн 5-мотор, 6 насос авч сумдад/Асгат, Баянхайрхан, Сантмаргац, Идэр, Завханмандал/ хуваарилсан.

.           Засгийн газрын тогтоол бусад шийдвэрээр 24 сум 2400 тн өвс, 720 тн тэжээл бэлтгэх үүрэгтэйгээс одоогийн байдлаар сумдын өвс тэжээлийн нөөцөд 1076,1 тн өвс /44,8 хувьтай/, 110,5 тн тэжээл /15,3 хувьтай /-ийн нөөц бүрдүүлсэн байна.

            Сумд 100 тн өвс, 30 тн тэжээл нөөц бүрдүүлэхэд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй.  240 сая төгрөгийн эх үүсвэр шийдвэрлүүлэх саналыг Засгийн газарт уламжилсан.

            Энэ жил аймаг 21,1 мянган тн байгалийн хадлан, 283,5 тн гар тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй ба 10 дугаар сарын 06-ны байдлаар 12,5 мянган  тн байгалийн хадлан, 178,8 тн гар тэжээл, 203 тн сүрэл, 40,4 тн үйлдвэрийн тэжээл, 3,0 тн дарш, 6,6 мянган тн давс, хужир шүү бэлтгэж малчдын түвшинд тэжээл  бэлтгэлийн хувь 61,4 хувьтай байна.

            Аймгийн хэмжээнд  24 сум 115 багийн 8,8 малчин өрхийн хувийн бэлтгэл хангалт дундажаар 87,0 хувь , малчдын өвс, тэжээлийн татан авалт 60,6 хувь, аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бүрдүүлэлт 74,6 хувь, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 30,1 хувь,  малын усан хангамж 87,4 хувь, худгийн ашиглалт 70,3 хувь, хашааны хангамж 91,1 хувьтай гарч мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл 70,8 хувийн биелэлтэй байна.

 

            Дөрөв. Отор нүүдэл зохион байгуулах талаар:

 

             Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Увс аймгуудын нутагт  104 өрхийн 82,6 мянган мал отроор өвөлжүүлэхээр хүсэлт  ирүүлсэн байна.

             Аймгийн бусад сумдад 135 өрхийн 97,5 мянган мал, Хилийн зурвас бүс нутагт 2 сумын 113 өрхийн 58,8 мянган мал, Улсын тусгай  хамгаалалттай бүс нутагт 62 өрхийн 82,3 мянган мал отроор өвөлжих ерөнхий төлөвтэй байна.

            Тусгай хэрэгцээний отрын бүс нутаг/БХАДОБН/-т Ургамал, Завханмандал, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул, Сонгино, Эрдэнэхайрхан сумдын 286 өрхийн 258, 4 мянган мал оруулах саналыг холбогдох сумдаас аймагт ирүүлсэн

Багахайрханы отрын бүсд 5 сумын- 50,0 мянган мал оруулахаар шийдвэрлэсэн.

            Их уул, Тосонцэнгэл сумдын 7 суурын 2,9 мянган мал Хөвсгөл, Архангай, Баянхонгор аймаг оторт байна./Хөвсгөлийн Түнэл 4 суурь-1,7 мян,мал, Баянхонгоын Жаргалан 2 суурь-1,1 мян, мал, Архангайн Хотонт 1 суурь-100 мал/                                                                                                                

           

            Тав. Усан хангамжийн талаар:

 

            Аймгийн хэмжээнд нийт 762 ус цэгтэй байгаа ба  үүнээс инженерийн хийцтэй худаг 393, энгийн уурхайн худаг 354, усан сан 15 байна. Одоогийн байдлаар ашиглахад бэлэн худаг, уст цэгийн тоо 594 буюу 64,3 хувь нь хэвийн ажиллагаатай байна.

            2017 онд  шинээр 6 худаг гаргаж, 17 худгийн  засвар хийгдэж бэлэн болсон.

            Улсын төсвийн хөрөнгөөр-2/Ургамал, Цагаанхайрхан/, аймгийн үндсэн чиглэлд тусгагдсан-1 /Шилүүстэй/, Мерси Кор ОУБ-ын дэмжлэгээр-3 худаг/Шилүүстэй, Алдархаан/ гаргасан.

            УОКомиссоос хуваарилсан хөрөнгөөр-10 , ЗГазрын нөөц сангаас хуваарилсан хөрөнгөөр-5, Мерси Кор ОУБ-н дэмжлэгээр 2 худаг бүгд-17 худгийн засвар хийгдээд байна.

            Өнгөрсөн жилийн дутуу-5 худгаас 4 бэлэн болсон хүлээж авахаар бэлтгэж байна.

Өрмийн машины өрөнд 5-6 худаг нэмж  гаргана.

           

            Зургаа. Бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх талаар:

 

Бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх 64,0 сая төгрөг шийдвэрлэгдсэн, хуваарь гаргаж,  сумдтай гэрээ хийгдэж байна.

           

            Долоо. Мал эмнэлгийн үйлчилгээ.

 

             .Мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад 1252.8 мянган мал хамрагдахаас 1245.1 мянган мал хамрагдаж 99.3 хувийн биелэлтэй.

             Мал сүргийг паразиттах өвчнөөс  урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1.8 сая толгой мал хамрагдахаас, угаалгад 712.0 мянган мал 82.9 хувийн биелэлттэй,  туулгалтад 795.5 мянган мал -97.2  хувийн биелэлттэй, боловсруулалтад 70.0 мянган мал -56.4 хувийн биелэлт, хамрагдалттай  байна

            Ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээнд 850.0 мянган м2 талбай хамрагдахаас 835.0 мянган м2 талбайг хамруулж 98.2 хувийн биелэлттэй байна

             Бруцеллёз өвчний түүвэр тандан шинжилгээг 15,8 мянган малд хийхээс  Эрдэнэхайрхан, Нөмрөг, Завханмандал, Ургамал, Дөрвөлжин сумдын 10,7 мян  малд бруцеллёзын,   320

             Бруцеллёз өвчнөөс эрүүлжүүлэх арга хэмжээнд 1040,9 мян төл мал хамруулахаар вакциныг татан авч сумдад хүргүүлсэний дагуу  1039,9 мян. малд хийгдэж 99,9 хувьтай

             Бог малын мялзан өвчний тандалт шинжилгээнд цаг үеийн шаардлагар Идэр, Тэлмэн, Нөмрөг, Түдэвтэй сумдын 750, урьдчилан төлөвлөгдсөний дагуу Сантмаргац, Ургамал, Завханмандал сумдын 600 нийт 1350 малыг хамруулсан .

Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин 55,0 мянган тун, сахуу 1000, цусан халдварт 2000 малд тарих вакцины нөөц байна. МЭҮҮ 57 нэгжид 37,2 сая төрөгийн эмийн нөөц байгааг өргөн хэрэглээний 9 нэр төрлийн 45 сая төгрөгийн эмээр нэмэгдүүлэх шаардлагатай байна.

           

            Найм. Газар тариалан.

 

            Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэдийн тоо 2017 онд  1376 / 2016 онд 1351/, аж ахуйн нэгжийн тоо 94 /2016 онд 92/ болж өссөн дүнтэй байна.

            Энэ онд хаврын тариалалтын  мэдээгээр үр тариа 812 га, малын тэжээл 697.6 га, төмс 236.8 га, хүнсний ногоо 117.0 га-д тус тус тариалалт хийгдсэн. Намрын ургац хураалтын урьдчилсан мэдээгээр үр тариа 513 тн, ногоон  тэжээл-1120,8 тн,  төмс-2099,1 тн, хүнсний ногоо -1083,3 тн-г хураан аваад байна.

             Аймгийн хэмжээнд ургацын урьдчилсан балансаар  812 га-д үр тариа тариалсанаас 100 га талбай ургац алдсан, 80 га талбай тэжээлд шилжсэн, малын тэжээл 697,5 га-д тариалсанаас 51,4 га талбай ургац алдсан ба үлдсэн 649,1 га-гаас урьдчилсан төлөв байдлаар /ургац 13 цн/га/  нийт 837,9 тн тэжээл хураан авахаар байна.

             Идэр суманд малын тэжээл үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Цагаан уулын лүндэн” ХХК-нд Мерси-Кори төслийн хүрээнд 50 га-д олон наст /царгас/ тариалахаар 23,4 саяг төгрөгийн 900 кг үр нийлүүлж, мэргэжилтнийг сургалтанд хамруулахад 300 мян. төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.

             2017 оны намрын ургац хураалт, хадлан тэжээлд комбайн 2, дугуйт трактор 26, чиргүүл 30, будаа цэвэрлэгч 3, будаа ачигч 2, төмс ухагч 9, том оврын тракторын хадуур 18, тармуур 22, хаман боогч 11, морин хадуур 11, морин тармуур 9, бага оврын тракторын хадуур, тармуур 53 ажилд бэлэн болгож ургац хураалтанд ашигласан.

            Аймгийн хэмжээнд 12000 м2 талбай бүхий 2 үтрэм, 5002 тн багтаамжтай 226 зоорийг ургац хүлээн авахад  ашиглаж байна.

            Энэ онд аймгийн хэмжээнд Асгат суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Баяндарь” ХХКомкани 1000 га-д уриншийн боловсруулалт хийгээд байна.

           

Ес.Төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл хангах талаар

 

          Нутгийн захиргааны байгууллага

          Машингүй 8 сумын асуудал шийдвэрлүүлэх /Баянтэс, Баянхайрхан, Дөрвөлжин,Завханмандал, Нөмрөг,Цагаанхайрхан, Шилүүстэй, Цэцэн-Уул/

          Аймгийн ЗДТГазрын үйлчилгээнд явж байгаа  машинуудыг шинэчлэх, их засвар хийх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх / 2016 оны 8 сараас 2017 оны 8 сард 55 сая төгрөгийн сэлбэгийн зардал гарсан/

 

                        Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлэн байдал

 

            Эрүүл мэндийн 28 байгууллагын 932 эмч, эмнэлгийн ажилчид 70,8 мянган хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

             Төвлөрсөн халаалтанд  8 байгууллага холбогдсон, 20 байгууллага  түлшний мод 165 машин, нүүрс  425 тн  бэлтгэж 2-12 сарын нөөцтэй.

            Зайлшгүй шаардлагатай эм эмнэлгийн хэрэгслийн хангамж 80% буюу яаралтай үед хэрэглэгдэх эм тарианы хангамж  1-3 сарын нөөцтэй.

            Эрүүл мэндийн 30 байгууллагын 60 автомашинаас:  Бэлэн байдалд 20, засвар үйлчилгээ шаардлагатай-32, актлагдах-8 ,

            Авто машины шатахууны хүрэлцээ 80%-тай.

            Завхан аймгийн хэмжээнд одоогийн байдлаар өөр аймаг, өөрийн аймгийн бусад сум, Завханмандал сумын аймаг дундын отрын бүсэд отор нүүдлээр яваа 23 өрхийн 123 хүн ам байна. Үүнээс: Нярай – 1, 0-5 насны хүүхэд- 45 ,Жирэмсэн эх- 1, Ахмад настан- 2 Хөгжлийн бэрхшээлтэй-12   иргэн байна. түргэн тусламжийн машины яаралтай тусламжийн цүнхний иж бүрдэлийн  хангалт 78,5%, зүг чиг заагч  хангалт  0%  байна.

Санал:

            Цагаанхайрхан, Цагаанчулуут, Дөрвөлжин, Алдархаан сумдын түргэн тусламжийн автомашин, ЭМГ-ын фургон машин зогссон, шинэчлэх

            Аймгийн НЭ-ийн түргэн тусламжийн 10 авто машинаас ойрын дуудлагын 1 машин эвдэрч  үйлчилгээ  үзүүлэх боломжгүй /сэлбэгийн үнэ 1,4 сая төгрөг шаардлагатай/, 3 авто машин тусламж үйлчилгээнд явах боломжгүй зогссон

            Алсын дуудлагын түргэн тусламжийн автомашинуудыг зүг чиг заагчтай /GPS/ болгох шаардлагатай байна.

 

          Боловсролын байгууллага.

 

          2017-2018 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 29 сургууль, төрийн өмчийн 36 цэцэрлэг, хувийн хэвшлийн 3 цэцэрлэг, мэргэжлийн сургууль, 23 сумдын Соёлын төв, аймгийн Музей, Театр, Номын сан гэсэн 98 нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

          Их-Уул сумын 100 хүүхдийн цэцэрлэг 2 зуух нь цоорсон, эвдрэл гарах эрсдэлтэй, шинэчлэх

          Цэцэн-Уул сумын 160 хүүхдийн суудалтай  хичээлийн байр, дотуур байр,Тосонцэнгэл сумын I.II.III.IY дүгээр цэцэрлэгүүдийн барилгыг ашиглах боломжгүй ,МХГ-ын дүгнэлт гарсан боловч ашиглагдаж байна. Цагаанхайрхан сумын цэцэрлэг, Тосонцэнгэл сумын зарим цэцэрлэгүүд гэрт үйл ажиллагаа явуулж байна

           Цас их орж , хүйтний эрч чангарвал Тэс, Баянхайрхан, Баянтэс, Асгат, Цэцэн-Уул, Сантмаргац, Сонгино, Ургамал, Нөмрөг, Түдэвтэй, Их-Уул, Тосонцэнгэл, Ургамал, Отгон, Шилүүлстэй зэрэг сумдын сургууль, цэцэрлэг, соёлын төвүүд, Тосонцэнгэл сумын I,II,III,IY,Y дугаар цэцэрлэгүүдэд түлш халаалтын зардал нэмэгдэж, хүндрэл гарч болзошгүй байгаа. Эдгээр сумууд нүүрсний уурхайгаас хол, зарим сумдад модгүй, өвлийн улиралд цас их унадаг зэрэг сул талууд байна.

          Аймгийн боловсролын салбарын байгууллагууд 2017 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар 915,7 сая төгрөг, хүлээгдэж буй байдлаар 1230,5 сая төгрөгийн өглөг хүлээгдэж байна.

          Цагаанхайрхан суманд 75 хүүхдийн Цэцэрлэгийн барилгын ажил 2011 онд эхэлсэн боловч өнөөдрийг хүртэл ашиглалтанд ороогүй, Цэцэн-Уул сумын бүрэн дунд сургуулийн 160 хүүхдийн спорт залтай барилгын ажил удаашралтай явагдаж байгаа мэдээллийг холбогдох газруудад хүргүүлсэн.

 

ЭРЧИМ ХҮЧ:

 “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Завхан аймаг дахь салбар нь 24 сумын цахилгаан дамжуулах агаарын шугам сүлжээ, дэд станцын засвар үйлчилгээг хийж дууссан.

            Улиастай сумын 0,4кВ-ын хуучин шугамыг шинэчлэх, тоолуурын багцлалтыг 8,5 сая төгрөг зарцуулан хийсэн, гүйцэтгэл 85%-тай байна.

            110/35/10кВ-ын “Улиастай” дэд станцыг 16МВА чадалтай трансформатороор өргөтгөх өргөтгөлийн ажлыг хийсэн.

             “Тэлмэн-Могойн голын”110 кВт ЦДАШ-ын засварт хийсэн.

            Түгээлтийн алдагдлыг бууруулах тоолуур, гүйдлийн трансформаторуудыг  сэлбэж, хэвийн ажиллагаатай болгосон.

            Хэт ачаалалд орж Алдархаан, Эрдэнэхайрхан, Ургамал, Дөрвөлжин, Завханмандал зэрэг сумдын ЦЭХ-ийг хязгаарлалттайгаар хангах нөхцөл үүсээд байгаа бөгөөд дутагдаж байгаа чадлын дутагдалыг Улиастай дизель станцаар нөхөж ажиллаж байна.

Дээрхи хүндрэлээс гарахын тулд 110/35/10кВ-ын “Улиастай” дэд станц дээрхи өргөтгөлийн ажлын хүрээнд 16мВа чадалтай трансформаторыг хүчдэлд залгаж ажилд оруулах, Улиастай дизель станцад 1,0 тэрбум  төгрөгний түлшний татаас шийдвэрлүүлэх шаардлагатай байна.

 

ШУГАМ СҮЛЖЭЭ:

Цэвэр усны 1-р, 2-р  өргөлтийн станцуудын урсгал  засвар хийх/вакум цонх, будгийн ажил/,  хамгаалалтын бүсийн хайсыг томруулах,ус түгээх байр №1, 16, 17 дугаар цэгүүдэд эрүүл ахуйн хамгаалалтын бүс хийх, 19-н ус түгээх байрны урсгал засвар хийх ажлуудыг гүйцэтгэсэн

Нийт цэвэр усны 36 метр шугам шинээр сольж, бохир усны 12 км шугам, 230 ширхэг худагт угаалга цэвэрлэгээ хийж, бохир усны 20 ширхэг худагт ам өрлөг хийн, таг люкийг сольсон.

Мөн галын модыг 3,6 сая төгрөгт бэлдэж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг 90% бүрэн хангасан.

 

УУРЫН ЗУУХ:

Аймгийн Засаг даргын захирамжаар 24-н сумын төвлөрсөн болон төвлөрсөн бус уурын зуухнуудын тоног төхөөрөмж, шугам сүлжээнд урсгал засвар үйлчилгээг бүрэн хийлгэж дууссан.

Төвлөрсөн томоохон 12, төвлөрсөн бус 30, нийт 42 уурын зууханд 3-14 хоногийн нүүрсний нөөцтэй байна. Могойн голын уурхайн нүүрсний чанар муу байгаа тул холбогдох хүмүүс  2 өдөр ажиллаж, нүүрсний чанар байдлын талаар дүгнэлтийг гаргасан.

Тус дүгнэлтийг 2017.10.20-нд  аймгийн Засаг даргын орлогч Ч.Пунцаг, Улиастай сумын орлогч дарга н.Ядамжав, уурын зуухны төлөөлөл 2 хүн хамтран “Могойн гол” ХК-н удирдлагад   нүүрсний чанарын талаарх дүгнэлтийг хүргэж ,нөхцөл байдлын талаар танилцуулсан байна.

 

            “Амь ус “трейд ТӨХК-ийн Завхан салбар

              Богдын гол дээгүүр хөндлөн гарсан шугамын тулгуур багана унаж шугам тасрахаас сэргийлж 19,4 сая төгрөгийг шийдүүлэн, голын эргийн дагуух стакадтай шугамыг зөөвөрлөн эргээс холдуулах, гол доторхи 24 тулгуур баганад төмөр бетон усны хагалбар суулгах, 102 метр эргийн хамгаалтын далан байгуулах ажлыг гүйцэтгэсэн.

            Улиастай суман дахь18 мянган  иргэн,210 гаруй аж ахуй нэгж байгууллагын цэвэр усны хэрэгцээг  2 гүний худаг, 17 ус түгээх байранд   хоёр автомашинаар ус зөөж цэнэглэдэг боловч машины ашиглалтын хугацаа дууссан , шинэчлэх

            Улиастай сум бохир усны 3 насос станцтай, 12.2 км шугам бүхий ариутгал, татуургын төвлөрсөн системтэй,   18,0 мян.м2 талбай бүхий цэвэрлэх байгууламжтай. Одоо ашиглагдаж байгаа насосны ашиглалтын хугацаа дууссан тул 30 квт-н 2 насос шинэчлэх.

            Төвийн болон нэгдүгээр сургууль хэсгийн 2 насосны ашиглалтын хугацаа дууссан тул аймгийн төвийн бохир усыг татах 45 болон 30 квт-ын 2 насос шийвэрлүүлэх шаардлагатай байна.

:Цэвэр усны шугамын засварт ашиглах  универсаль трактор шаардлагатай

 

            ЗАМ, ДАВАА

 Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км замын ажлыг 1 жилийн хугацаанд гүйцэтгэж 58,9 км замын асфальтбетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэсэн.  Замын зарим хэсэгт зам тээврийн хөдөлгөөнийг нээх нөхцөл бүрдэж, зураг төсөл дээр өгөгдсөн тэмдэг, тэмдэглэгээг байршуулж, орон нутгийн тээврийн хэрэгсэл нэвтрэх, зорчих боломжийг бий болгосон.      

Тосонцэнгэл-Сонгино чиглэлийн 167 км замын  ажил эхэлж байна.

Загастайн давааны  61 км, Ганцын давааны 35 км, Хатавчийн давааны 30 км  замын  засварыг хийж гүйцэтгэв.

Согоотын давааны 26 км, Нөмрөг Баянтэс чиглэлд 23 км, Цэцэрлэг Тосонцэнгэл чиглэлд 9 км зам, даваануудын засвар арчлалтыг хийж гүйцэтгэсэн

 

             “Завхан-АЗЗА” ТӨХК

            “Завхан- АЗЗА” ТӨХКомпани Завхан аймгийн  7 чиглэлийн 1243,57 км авто зам, үүнээс 127,5 км хатуу хучилттай хар зам, 600 у/м төмөр бетон болон модон гүүр, замын байгууламжуудынхөдөлгөөний бэлэн байдлыг хангаж ажилладаг.

            ЗТХЯ-ны 2017 оны 35 дугаар тушаалаар батлагдсан төлөвлөгөөний дагуу 5 шуурхай хэсэгт 33 ажилчид, 18 машин механизм  ажиллуулах үүрэг хүлээж байгаа. Гэвч одоогийн байдлаар автокрейдер-1, авто ачигч /wzo30-25/-2,  өөрөө буулгагч-3, үйлчилгээний-2 машин   ажиллуулах боломжтой ба бусад техник дутагдалтай байна.  Санал: Сүүлийн 10 жил парк шинэчлээгүй тул парк шинэчлэлт хийх

            Өвлийн улиралд автокрейдер-2, өөрөө буулгагч-2, авто ачигч-2-ыг түрээсээр ажиллуулах шаардлага гардаг тул  техникийн түүрээсийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. /Автокрейдер-2, Ковш  ZI50-2, Бульдозер-1,Өөрөө буулгагч-2-ын  сарын түрээсийн төлбөр-55,0 сая төгрөг/

 

Шийдвэрлүүлэх шаардлагатай асуудал, санал

 

  1. Малчдаас 1,5 сая толгой мал зах зээлд худалдан борлуулах хүсэлт ирүүлээд байгаа тул Улсын нөөцөд бэлтгэх махны тодорхой хувь /квот/ хэмжээг тус аймагт хуваарилуулах
  2. Инженерийн хийцтэй 5 худаг шинээр гаргахад 100 сая төгрөг, 30 худаг засварлахад 86 сая төгрөг шийдвэрлүүлэх
  3. Малын өргөн хэрэглээний эм бэлдмэлийн нөөц бүрдүүлэхэд 45  сая төгрөг хуваарилуулах
  4. Улиастай сумын эрчим хүчний дутагдсан чадлыг Улиастайн дизель станцаар хангахад шаардлагатай түлшний үнэ 1,0 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлэх
  5. “ЗАВХАН АЗЗА “ ТӨХЗ парк шинэчлэлт хийх, эсвэл замын техникуудын түүрээсийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх/Автокрейдер-2, Ковш  ZI50-2, Бульдозер-1,Өөрөө буулгагч-2-ын  сарын түрээсийн төлбөр-55,0 сая төгрөг /
  6.  “Амь-ус” Трейд ТӨХКомпанид өвлийн улиралд хэвийн үйл ажиллагаа явуулахад универсаль трактор-1ус зөөврийн автомашин-1, 45 болон 30 Квт-н 2 ш насос шийдвэрлүүлэх
  7.  Аймаг, сумдын/8 сум/ ЗДТГазар, Эрүүл мэндийн газар, УЦУОШГ, Цагдаагийн газрын  үйлчилгээнд явж байгаа машинуудын засвар, үйлчилгээний зардлыг шийдвэрлүүлэх, гүйлт хэтэрсэн, үйлчилгээний зардал өндөртэйг шинэчлэх /судалгааг хавсаргав/
  1. Засгийн газрын 2017 оны 186 дугаар тогтоолоор Завхан аймагт хуваарилсан 50 сая төгрөгийн үлдэгдэл 10 сая төгрөгийг орон нутагт шилжүүлэх
  2. 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Засгийн газраас хуваарилсан 240 сая төгрөгийг нэн даруй шийдвэрлүүлж өгөх

 

 

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС

 

2017-11-03 11:55:35