Загвар нөхөн сэргээлтийн санамж бичигт гарын үсэг зурав
666 ХҮН ҮЗСЭН БАЙНА

  Аймгийн Засаг даргын тамгын газар, АНУ-ын Азийн сан хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, Азийн сангийн “Байгаль орчныг хамгаалахад талуудын оролцоог нэмэгдүүлэх нь - 2” төслийн менежер Мелони К.Линберг, Баян-Овоо сумын Засаг дарга Ж.Пүрэвсүрэн нар гарын үсэг зурав. Нөхөн сэргээлтийн загвар төслийг Монгол орны 8 газарт хэрэгжүүлж байгаагийн гурав нь тус аймгийн Баян-Овоо сумын “Алтан ус”, Галуут сумын “Шар хуруу” , Жаргалант сумын “Мандал бүүргийн зүүн салаа” гэдэг газруудад 5-7,5 га талбайд хийгдэхээр тогтсон байна.

АНУ-ын Азийн сангаас хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд зөвхөн нөхөн сэргээлт хийгдээд зогсохгүй цаашид байгаль хамгаалагчид, бичил уурхайчидтай түлхүү хамтарч ажиллаж, байгаль хамгаалах үйл ажиллагааг идэвхжүүлэх болно гэдгийг төслийн зохицуулагч онцолж байв.

Загвар нөхөн сэргээлтийн ажлын нэгдмэл зохион байгуулалтад орсон орон нутгийн бичил уурхайчид оролцох бөгөөд малчид, нутгийн иргэд хөндлөнгийн хяналт тавьж ажиллах юм байна.

2016-02-14 17:33:00