СУМДЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХИЖУУЛЛАА
801 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон энэ онд хийгдсэн хяналт шинжилгээ үнэлгээний мөрөөр аймгийн ЗДТГ-ын ХШҮДАХ-ээс  24 сумын төрийн албан хаагчдыг бодлогын баримт бичгийг боловсруулах, тайлагнах, төлөвлөх, төрийн албаны болон архив бичиг хэргийн стандартын сургалтуудад хамруулж, харилцан туршлага солилцох, урлаг, спортын арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Хойд бүсийн 9 сумын удирдлага, төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг Асгат суманд зохион байгуулж байсан бол энэ удаад урд бүсийн 4 сумын сургалтыг Шилүүстэй суманд, зүүн бүсийн 6 сумын сургалтыг Тосонцэнгэл суманд тус тус зохион байгууллаа.

Сургалтанд нийт 19 сумын 360 гаруй төрийн албан хаагчид хамрагдан мэдлэг чадвараа дээшлүүллээ. Сургалтын үйл ажиллагаанд сум, хамт олноороо идэвхи санаачлагатай оролцон эхний байруудад шалгарсан Сонгино, Отгон, Тэлмэн сумыг шилжин явах цом, мөнгөн шагналаар урамшууллаа. Цаашид энэхүү үйл ажиллагааг уламжлал болон зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ-ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

2017-11-07 11:08:12