МУ-ын Засгийн газрын Орон нутгийн удирдлага зохицуулалтын газрын ахлах референт П.Зоригтбаатараар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллалаа. Тэд аймгийн ИТХ, ЗДТГ, Засаг даргын дэргэдэх агентлагууд, сумдын ИТХ, ЗДТГ, багийн ИНХ-ын ажилтай тус тус танилцаж төрийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарилалт зэрэгт үнэлэлт дүгнэлт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Завхан аймгийн хувьд “Завханчуудын хөгжил дэвшил” Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Үндсэн чиглэлдээ тодорхой хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлж байгаа нь богино хугацаанд үр дүнд хүрэх зөв арга гэдгийг онцлоод, хийж буй ажлууд тодорхой, бичиг баримтууд цэгцтэй, зохион байгуулалт сайтай гээд төрийн ажил Завхан аймгийн хэмжээнд сайн байгааг хэллээ.
МУ-ын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажлын хэсгийнхэн мөн хэд хэдэн асуудал дээр анхаарч ажиллах хэрэгтэйг хэллээ. Тухайлбал, албан хаагчид бодит хийсэн ажлаа цаасан дээр буулгаж тайлагнах чадварыг сайн эзэмших, агентлагууд аливаа үйл ажиллагаа зохион байгуулахдаа аймгийн ЗДТГ-ын бодлогын хэлтэстэйгээ уялдаа холбоотой ажиллах, цаашид албан хаагчид ажилдаа эзэн байх, ард иргэдэд үлгэр дуурайлал үзүүлэх манлайлагч байх, мэдлэг чадвараа тогтмол дээшлүүлэх, төрийн албаны залгамж чанарыг хадгалах, ажлын бүтээмжээ дээшлүүлэх, албан хаагчид өөрөө өөртөө үнэлэлт дүгнэлт хийдэг байх, МУ-ын Ерөнхий сайдын 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлж ажиллах төлөвлөгөө гаргах, албан хаагчдын ажлын ачааллыг жигд байлгах, мэдээллээ цахимжуулах зэрэг заавар зөвлөгөөг өглөө.
Б.Оюун-Эрдэнэ