“Монгол Улсын хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги”, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд Геронтологийн үндэсний төвөөс хүн амын эрүүл зан үйл, эрүүл насжилтыг дэмжих, ахмад настны амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, ЭМГ, Ахмадын хороотой хамтран “Эрүүл насжилтын төлөө хамтдаа” 4 өдрийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ хүрээнд “Жавхаат хэмнэл” аэробик дасгалын сургалтанд Улиастай сумын баг тус бүрээс 2-4 ахмад настанг оролцуулж нийт 18 сургагч багш бэлтгэлээ. Сургагч багшаар бэлтгэгдэж гэрчилгээгээ гардан авсан ахмадууд өөрийн Багийн иргэдийн хөгжлийн төв, Засаг дарга, Өрхийн эмнэлэгтэйгээ хамтран 7 хоног бүр “Жавхаат хэмнэл” аэробик дасгалаа хичээллүүлэхээр төлөвлөжээ.
Мөн энэ үеэр “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, Өрхийн эрүүл мэндийн төв, гериатрийн кабинетийн үйл ажиллагааг үнэлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, ахмад настнуудад эрүүл мэндийн боловсрол олгох “Эрүүл насжилт, эрүүл аж төрөх ёс”, “Эмийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалт зэрэг үйл ажиллагааг тус тус зохион байгууллаа.
Б.Оюун-Эрдэнэ