ЗАВХАН АЙМАГТ МАЛ ТООЛЛОГО ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
1071 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2017 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогыг зохион байгуулах аймгийн Комиссыг аймгийн Засаг даргын захирамжаар томилон ажиллуулж байна. Комиссын гишүүдийн ажил үүргийн хуваарийг гаргаж,  тооллогыг зохих хууль тогтоомж, зааврын дагуу явуулах бэлтгэл ажил, сургалт, семинаруудыг зохион байгуулж, шаардлагатай гарын авлага материалыг сумдад хүргүүлээд байгаа юм.

 

Тооллогын комиссын бэлтгэл ажил, машин техникийн хүрэлцээ хангамжийг  урьдчилан зохион байгуулсан тул одоогоор ямар нэгэн хүндрэл бэрхшээл үүсээгүй хэвийн үргэлжилж байна. Сумын түвшинд мал тооллогод хамрагдсан өрхийн 10 хүртэл хувьд хяналтын тооллого хийж байгаа бөгөөд аймгийн Засаг дарга  Д.Батсайхан хяналтын тооллогын явцтай танилцлаа.

Сум, орон нутагт тооллогоор ажилласан комиссын гишүүд 2017 оны 12 дугаар сарын 21-нд аймгийн комисст ажлаа танилцуулж, дүгнүүлэх бол нэгдсэн дүнг 12 дугаар сарын 28-ны дотор гаргаж, 2018 оны 01 дугаар сарын 04-ний дотор аймгийн комиссын хурлаар хэлэлцүүлэн Үндэсний стастикийн хороонд хүргүүлэхээр ажиллаж байна.

2017-12-13 15:06:33