Нөмрөг сумын цаг уурын харуул 1961 онд байгуулагдаж байсан бол 1992 онд Цаг уурын өртөө болж өргөжжээ. 2002 оноос хойш аж ахуйн аргаар барьсан стандартын шаардлага хангаагүй барилгад үйл ажиллагаагаа явуулж байгаад 2012 онд Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр актлагдсан байна. Энэ онд 90 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ байртай болж тохь тухтай, дулаан орчинд ажиллах нөхцөл бүрджээ. Орон нутгийн удирдлагуудад хүсэлт тавьсны дагуу 45 сая төгрөгийг ОНХС-ийн хөрөнгөөр шийдвэрлэсэн байна.
Нөмрөг сумын Цаг уурын өртөө 5 орон тоотой бөгөөд дарга, 4 ээлжийн жижүүртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тохилог, тав тухай, дулаан ажлын байртай болсон энэ хамт олон цаашид улсын хэмжээнд ажлын амжилтаа дээшлүүлэх зорилт тавьжээ.
Б.Оюун-Эрдэнэ