Цэцэн-Уул сумын иргэн В.Буджав 50 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хөдөө орон нутагт жишиг болохуйц тохижилттой, худалдаа, караоке үйлчилгээний төвийг барьж ашиглалтанд оруулжээ. Суманд халаалт, галлагаа муутайгаас хүнсний бүтээгдэхүүн хөлдөж чанараа алдах тохиодолд гардаг байна. Тэгвэл тогтмол температурт барьдаг, уурын халаалтаар энэ асуудлыг шийдсэнээр сумынхаа иргэдэд стандартын шаардлага хангасан орчинд хадгалагдсан, эрүүл, чанартай бүтээгдэхүүнээр үйлчлэх нөхцөлийг бүрдүүлжээ.
Энэхүү үйлчилгээний төвийг иж бүрэн камержуулсан бөгөөд сумандаа үлгэр жишээ болохуйц тохилог орчинд үйлчилгээ үзүүлж байна. 2 хүнийг тогтмол ажлын байраар хангаж байгаа бөгөөд цаашид тохижилт, үйчилгээгээ илүү сайжруулж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулахаар төлөвлөсөн байна.