ЦАГААНХАЙРХАН СУМАНД 75 ХҮҮХДИЙН ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАНД ОРЛОО
775 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Долоон жил царцаад байсан Завхан аймгийн Цагаанхайрхан сумын цэцэрлэгийн барилга ашиглалтанд орж зориулалтын бус байрууд, гэр цэцэрлэгт 54 жил үйл ажиллагаагаа явуулсан тус сумын цэцэрлэг 75 хүүхдийн шинэ байртай боллоо. Анх 2011 онд шаваа тавьсан энэ цэцэрлэгийн барилга нийтдээ 640 сая төгрөгийн төсөвт өртөгтэй. 90 сая төгрөгийг ОНХС-аас, 550 сая төгрөгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилаа.  Ингэснээр сумын хүүхдүүд дотроо ариун цэврийн өрөөтэй, тохилог, дулаан орчинд сурч хүмүүжих боломжтой боллоо.

Цагаанхайрхан сум цэцэрлэгийн насны 116 хүүхэдтэй. Үүнээс 52 хүүхэд цэцэрлэгт, 30 хүүхэд хувилбарт сургалтанд хамрагддаг байна. Шинэ байрандаа одоогоор 2 бүлгээр хичээллэж байгаа бөгөөд ирэх хичээлийн жилээс 3 бүлэгтэй болгохыг зорьж байгаа юм. Өмнө нь 8 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байсан бол 4 галч шинээр ажлын байртай болжээ.

 

Б.Оюун-Эрдэнэ

2018-01-24 10:01:01