"ХАМТЫН ХҮЧ-ХӨГЖЛИЙН ГАРЦ" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ 2 ДАХЬ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
733 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Завхан аймаг өнгөрсөн жилээс эхлэн "Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг"-т шилжих зорилт тавин ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын ивээл дор "Хамтын хүч-Хөгжлийн гарц" орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдааг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Өрх бүрийг үйлдвэрлэгч болгох зорилгоор өнгөрсөн жил эсгий, эсгий эдлэл, гар урлалын сургалтанд 1500 орчим эмэгтэйчүүдийг хамруулаад байна. Сургалтанд хамрагдсан бүсгүйчүүд хийсэн бүтээлүүдээрээ энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцсоноос гадна 24 сумын 360 гаруй үйлдвэрлэл эрхлэгчдийн 3300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн тавигджээ. Үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээлүүд өмнөх жилийнхээс илүү сайжирч, борлуулалт нэмэгдсэн байна.

Энэ удаагийн "Хамтын хүч-Хөгжлийн гарц" үзэсгэлэн худалдаа нүүдэлчин Монголчуудын уламжлал, өв соёл, түүхийг харуулснаараа онцлог байлаа. Тус үзэсгэлэн худалдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн боловсролын асуудал хариуцсан зөвлөх н.Чулуунцэцэг оролцож 164  хүнийг ОХУ-д сургагч багшаар ажиллуулахаар шийдвэрлэлээ.  

Мөн энэ үеэр Улаанбаатар хотоос сургагч багш нар ирж бизнесийн амжилт, хувь хүний хөгжлийн тухай сургалтуудыг зохион байгууллаа. "Хамтын хүч-Хөгжлийн гарц" үзэсгэлэн худалдаагаар орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчид 50 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

2018-01-26 04:39:34