ЗАВХАН АЙМГИЙН ХЖТ-ЫН УРАН БҮТЭЭЛЧИД ОЛОН УЛСЫН ХӨГЖИМ БҮЖГИЙН ФЕСТИВАЛЬД МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛӨН АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
568 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэтхэгийн соёлын харилцааны зөвлөл, Монгол Улс дахь Бүгд Найрамдах Энэтхэг улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Завхан аймгийн Хөгжимт Жүжгийн Театрын уран бүтээлчид Энэтхэг улсад болсон INTERNATIONAL DANCE AND MUSIC FESTIVAL-д Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцлоо. Энэхүү фестивальд Казакстан, Бүгд Найрамдах Литва, Холбооны Бүгд Найрамдах Герман, Израйль, Арабын Бүгд Найрамдах Сири, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри-Ланк, Өмнөд Африк, Монгол гэсэн 8 улсын уран бүтээлчид оролцсон юм. Завхан аймгийн уран бүтээлчид Монгол үндэсний уламжлал, өв соёлын гайхамшгийг харуулсан ардын бүжиг, хөөмий, морин хуур зэрэг үзүүлбэрүүдээс бүрдсэн 40 минутын тоглолтоор үзэгчдэд бэлэг барилаа.  Мөн манай уран бүтээлчид New Delhi, Kolkata, Guwahati хотуудад тоглолтоо хийж үзэгчдээс өндөр үнэлгээ авсан төдийгүй бусад орны уран бүтээлчид ч Монголын соёл урлагийн гайхамшгийг биширч хүндэтгэл үзүүллээ.

 

 

2018-02-14 15:31:03