ЗАВХАН АЙМАГ ТАВАН ТОД МАНЛАЙ УЯАЧТАЙ БОЛЛОО
947 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан болзол хангасан уяачдад цол хүртээхээр өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 17-р жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн сар шинийн баярын босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж, улсын хэмжээний наадмуудаас удаа дараа түрүү, айраг авсан уяачдад улсын цол хүтээлээ. Шороон нохой жилийн сар шинийн баяраар улсын хэмжээнд 2 уяач Монгол Улсын Тод Манлай уяач цол хүртсэний нэг нь Завхан аймгаас тодорлоо. Монголд шинэ цагийн адуу бий болгож, Монгол адууны угшлыг сайжруулах талаар олон жил хүч хөдөлмөрөө зориулж буй Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Төмөрбаатарын Галбадрах улс, бүсийн чанартай уралдаанаас нийт 32 айраг, түрүү хүртсэн амжилтаараа Монгол Улсын Тод манлай уяач цол хүртлээ. Ингэснээр Завхан аймаг таван Тод манлай уяачтай боллоо.

 

2018-02-21 09:52:22