Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газар санаачлан “Хүүхдэд ээлтэй орон нутаг олон нийтийн оролцоот сургууль” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт хүүхдийн төлөө зөвлөл, хүүхдийн төлөө хамтарсан баг, зохицуулах зөвлөл, иргэдийн төлөөл, албан газрын төлөөлөл, сурагчид болон нийт 176 хүн оролцож санал бодлоо илэрхийллээ. Хэлэлцүүлгийг хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, сумын Засаг дарга Д.Алтанжаргал нээж үг хэллээ.
Энэ үеэр сургуулийн захирал А.Гарамсүрэн “Сурах орчин”, цэцэрлэгийн эрхлэгч Ц.Бямбасүрэн “Хүүхдийн эцэг эх асран хамгаалагчийн оролцоо”, Хүн эмнэлгийн эрхлэгч Г.Дашдэмбэрэл “Хүүхдийн хоол тэжээл, чийрэгжүүлэлт эрүүл мэнд”, Соёлын төвийн эрхлэгч П.Пагамсүрэн “Хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлэх нь”, сургуулийн нийгмийн ажилтан Ж.Отгон-Өлзий “Хүүхэд хамгаалал” сэдвээр тус тус хэлэлцүүлэг зохион байгууллаа. Оролцогчдоос гарсан саналыг нэгтгэж цаашид хүүхдийн төлөө хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Энэхүү төлөвлөгөөнд хүүхдийн орчин нөхцөлийг сайжруулах, сурч боловсроход шаардагдах ном, техник хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, сурлагын чанарыг сайжруулах, авьяасыг хөгжүүлэх, зөв хүмүүжил олгох, байгаль экологийн уламжлалт зан үйлийг өвлүүлэх зэрэг олон талт асуудлыг тусгажээ.