Японы Хүүхдийг ивээн сангаас Баянхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн зуданд өртсөн малчдын хүүхдэд боловсролын дэмжлэг үзүүлэх зорилгоор “Гамшгийн эрсдлийг бууруулах, чадамжийг бэхжүүлэх” төслийг нэг жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүллээ. Уг төслийн хүрээнд сургуулийн “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулсан ба төлөвлөгөөг танилцуулах, хэрэгжүүлэх зорилгоор Сумын Онцгой комисс, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль хамтран сургуулийн сурагчид, эцэг эхчүүдэд гал түймрийн цагийн байдал өгч, бэлэн байдлын дадлага сургуулилалтыг амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааны үр дүнд сурагчид, эцэг эхчүүд гал түймрийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гал түймэр гарсан үед авран хамгаалах чадвар эзэмшлээ.