Сумын тогтвортой хөгжлийн төлөвлөгөө, ногоон хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг тооцох сургалт, зөвлөгөөнийг 2018 оны арван нэгдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулж, Завхан аймгийн Дөрвөлжин, Ховд аймгийн Дарви, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумаас нийт 45 хүн оролцов. Тус зөвлөгөөнөөр тухайн сумуудад тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн чиглэлээр 2018 онд хэрэгжсэн ажлын туршлага, “Тогтвортой хөгжлийн төлөвлөгөө”-нд тусгасан зарим ажлыг хэрэгжүүлэх, ялангуяа байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийн механизм бий болгох боломж шийдлийг хэлэлцэж, 2019 оныхоо зорилтыг тодорхойллоо. Зөвлөгөөнийг 2019 онд Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд, 2020 онд Ховд аймгийн Дарви суманд зохион байгуулахаар тогтов.