АЙМГИЙН САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН АЖИЛТНЫ НАЙМДУГААР ЗӨВЛӨГӨӨНД 320 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨГЧ ОРОЛЦЛОО
553 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн стандарт хурдтай хөгжиж буй энэ үед салбарын ажилтнуудынхаа ур чадварыг сайжруулах, мэдээ мэдээллээр хангах зорилгоор Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Завхан салбар хамтран “Аймгийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажилтны наймдугаар зөвлөгөөн”-ийг амжилттай зохион байгууллаа.

 

Зөвлөгөөнд Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор, профессор Р.Батжаргал, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Ч.Чимэдсүрэн нар урилгаар оролцож мэдээлэл өгсөн бол 24 сумын төр, хувийн хэвшлийн салбарт ажиллаж буй санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажилтнууд, ахмад санхүүчид, нийт 320 гаруй төлөөлөгч оролцлоо.

 

Санхүүчид орчин үеийн программ хангамж дээр ажиллах ур чадвараа нэмэгдүүлэх, мэдээллийн дата санд анализ хийж ашиглаж сурах зэргээр өөрийгөө хөгжүүлж, өөрөө өөртөө ажлын байр бий болгох хэрэгтэй гэдгийг ахмад санхүүчид энэ үеэр онцолж, 15 жилийн дараа энэхүү зөвлөгөөний зохион байгуулж байгаад талархаж буйгаа илэрхийллээ.

 

Завхан аймагт МУИС-ийн эдийн засгийн салбар сургууль мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг. Тиймээс хамгийн олон мэргэшсэн нягтлан бодогчтой аймгуудын тоонд ордог. Цаашид мэргэшсэн нягтлан бодогч нарынхаа ур чадварыг дээшлүүлэхээс гадна мэргэжлийн нягтлан бодогч нараа мэргэшүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг хэллээ.

 

2018-12-11 15:44:51