ЗАВХАН АЙМГИЙН ДОЛООН СУМ НЭХИЙ, АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ИЖ БҮРЭН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖТЭЙ БОЛЛОО
2038 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилт тавин ажиллаж буй Завхан аймаг өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттай зохион байгуулж байна. Сум бүртээ 2-5 жижиг үйлдвэртэй болохыг зорьж, хөрөнгө оруулагчдын чуулганы үр дүн, олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр эхний хөрөнгө оруулалтуудыг амжилттай хийсэн билээ. Тэгвэл энэ удаад аймгийн Засаг даргын гадаад зах зээлээс босгосон суманд 380 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 24 суманд тус бүр нэг жижиг үйлдвэр байгуулахаар төлөвлөж эхний ээлжинд нэхий, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах санал ирүүлсэн Баянтэс, Идэр, Сонгино, Ургамал, Шилүүстэй, Яруу, Завханмандал сумдад нэхий, шир боловсруулах иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө. Эдгээр тоног төхөөрөмжийг монгол орны онцлогт тохирсон нөхцөлөөр дотоодын үйлдвэрт захиалгаар хийлгэсэн байна.

 

Цаашид үйлдвэрлэлээ амжилттай авч явах гол хөшүүрэг болох үйлдвэрлэлийн менежмент, борлуулалтын менежмент, санхүүгийн менежментээ сайн хийж үйлдвэрлэлээ амжилттай өргөжүүлэхэд нь аймгийн зүгээс дэмжиж хамтран ажиллах юм. Мөн үйлдвэрлэл эрхлэгчдээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн болон банкны хөнгөлөлттэй зээлд хамруулахаар шийдвэрлэв.

 

Б.ОЮУН-ЭРДЭНЭ

2019-12-20 10:38:06