Хөдөөгийн хүүхдүүд тав тухтай, тохилог орчинд сурч боловсрох нөхцөл бүрдсээр байна. 80 жилийн түүхтэй Завхан аймгийн Сантмаргаз сумын Ерөнхий боловсролын сургууль улсын төсвийн 3.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн суудалтай хичээлийн шинэ байр, спорт заалтай боллоо. Тус сургууль 326 сурагч, 50 багш ажилчидтай хэдий ч 160 хүүхдийн байранд ээлжээр хичээллэж байсан юм. Сургуулийн шинэ байртай болсноор дулаан, тав тухтай орчинд хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулах таатай нөхцөл бүрдэж, нэг ээлжээр хичээллэдэг боллоо.
Сантмаргаз сумын 320 хүүхдийн суудалтай хичээлийн шинэ байр, спор заалны барилга угсралтын ажлыг “РСД” ХХК 2018 оны долдугаар сарын 22-ны өдөр эхлүүлж 1.5 жилийн хугацаанд чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад орууллаа.
Б.ОЮУН-ЭРДЭНЭ