Улс эх орон, төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 227 дугаар зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа. Завхан аймгаас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Улиастай сумын ахмад настан Р.Дагваренчин, Б.Пүрвээ нарын зургаан иргэн, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор Улиастай сумын ахмад настан Б.Гончигжамц, Алтан гадас одонгоор 29 иргэн , Хөдөлмөрийн хүндэт медалиар 20 иргэн шагнагдсан бөгөөд Улиастай сумын 26 иргэниий шагналыг 2019 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр ёслол хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.