ЗАВХАН АЙМАГ ШУДАРГА БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭГЭЭР ДАХИН ТЭРГҮҮЛЭВ
3828 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуулийн дагуу “Авлигын цар хүрээ, хэлбэр шалтгааныг судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх”, “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд энэ хүрээнд 2019 оны “Шударга байдлын үнэлгээ”-ний судалгааг хийж олон нийтэд танилцууллаа. Улсын хэмжээнд төрийн 62 байгууллагаас үйлчилгээ авсан 7400 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл болон үйлчилгээ хүргэсэн 1360 албан хаагч, 795 шинжээчийн үнэлгээнд үндэслэн 2019 оны шударга байдлын үнэлгээг тооцон гаргажээ. Тус үнэлгээгээр Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар 81.1 оноогоор 21 аймгаа хоёр дахь жилдээ дахин тэргүүлсэн амжилтыг үзүүллээ. Өндөр оноо авсан байгууллагууд нь мэдээллийн ил тод, хариуцлагатай байдал, авлигын эсрэг үйл ажиллагааг сайн хэрэгжүүлж, авлигыг хянах дотоод хяналтын механизм, удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл өндөр буйг харуулдаг ажээ.  

2020-02-01 03:12:50