ОТГОНТЭНГЭР ХАЙРХАНЫ БЭЛД ОЛГОСОН ЛИЦЕНЗИЙГ ЦУЦАЛЛАА
676 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Завхан аймгийн Отгон сумын нутаг дэвсгэрт орших Отгонтэнгэр хайрханы бэлд 2002 онд хайгуулын, 2019 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Тус лицензийг цуцалж өгөх хүсэлтийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2020 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр “Аймаг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нарын зөвлөгөөн”-ий үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилсан билээ. Энэхүү хүсэлтийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн  39 тоот шийдвэрээр “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гаргалаа. Ингэснээр Отгон суманд олгогдсон гурван лицензийг цуцлууллаа.

 

Завхан аймаг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд уул уурхайгаас ангид аймаг болох зорилт дэвшүүлэн ажилласны үр дүнд 43 лицензийг цуцлуулж, шинээр 96 лицензийн санал ирсэнд 100 хувь татгалзсан хариу өгөөд байна.

 

2020-02-02 14:41:39