СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН ХАМРАН СУРГАЛТЫГ НЭМЭГДҮҮЛСЭЭР БАЙНА
478 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүүхэд багачууд гэрийнхээ ойр сурч хүмүүжих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улиастай сумын нэгдүгээр цэцэрлэгийн харьяа хоёр бүлгийг Жинст багийн ногоон хашааны хэсэгт нээж, 50 гаруй хүүхэд хичээллэж байна. Тосонцэнгэл суманд 480 сая төгрөгийн өртөг бүхий 100 хүүхдийн шинэ цэцэрлэгийн барилгыг худалдан авч, 6-р цэцэрлэгийг шинээр нээж үйл ажиллагаагаа эхлэх бэлтгэл ажлыг хангалаа. Тус цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чаддаггүй, алслагдсан багийн хүүхдүүд суралцах юм. Ингэснээр Завхан аймаг сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтаа нэмэгдүүлж, хүүхэд багачуудынхаа сурч боловсрох эрхийг ханган ажиллаж байна.

 

2020-02-12 09:09:10