НЭГДСЭН ҮНДЭСНИЙ БАЙГУУЛЛАГА ЗАВХАН АЙМАГТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
811 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2020 оны нэгдүгээр сарын 21-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллах хугацаандаа НҮБ-ын ажлын хэсгийнхэнтэй уулзалт хийлээ. Тус уулзалтын үр дүнд Нэгдсэн үндэсний байгууллага Завхан аймагтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр шийдвэрлэлээ. Нэгдүгээрт, “Сайн малчин” дэд хөтөлбөр амжилттай хэрэгжүүлж буй Завхан аймагт хоёр сая долларын санхүүжилтээр малчдад туслах, малчдыг хөгжүүлэх төслийг хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болов. Хоёрдугаарт, НҮБ-ын Хүүхдийн сангаас Завхан аймгийн хөдөөгийн 23 сумын 0-5 насны 7000 гаруй хүүхэд тус бүрт 60 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлэхээр шийдвэрлэв. Гуравдугаарт, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж, 500 малчинд тусламж үзүүлэхээс гадна өвөлжилт хүндэрсэн 16 суманд өвс, тэжээл хүргэх тээврийн зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо.

 

2020-01-25 15:12:37