Завхан аймаг 2019 онд улсын төсөвт орлогод 2.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 3.8 тэрбум төгрөг төвлөрүүлж, 1.1 тэрбум төгрөгөөр буюу 140.8 хувиар, аймгийн төсвийн орлогод 6.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 7.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлж 1.1 тэрбум төгрөгөөр тус тус давуулан биелүүлснээр гүйцэтгэл 116.8 хувьтай байна. Сумын төсвийн орлогод 1.7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 2.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 1.2 тэрбум төгрөгөөр буюу 168.6 хувиар тус тус давуулан биелүүллээ. Улс, аймаг, сумын төсвийн орлогын төлөвлөгөөг сар бүр өссөн дүнгээр жигд ханган биелүүлсэн үзүүлэлттэй байна.