ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ХУУРАМЧ БИЧИГ БАРИМТААР ОРОН НУТГИЙН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАХ ТУХАЙ ШИЙДВЭРИЙГ ЗӨРЧСӨН ИРГЭДЭД ӨНДӨР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ
2559 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Аймгийн Онцгой комисс 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

 

 1.Хот хооронд, орон нутгийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах тухай шийдвэрийг 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгах

 

2. Улсын Онцгой комиссын шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор худал мэдээлэл тараах, асуумж өгөхөөс татгалзах, хуурамч асуумж өгөх, хуурамч бичиг баримтаар үндэслэлгүйгээр нэвтрэх зөвшөөрөл олгох, мэдээ мэдээлэл хоцроох, худал мэдээлэл өгөх зэрэг зөрчил гаргасан иргэн, албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлагыг өндөржүүлэх

 

3. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр баар, цэнгээний газруудыг хааж, дэлгүүр, зоогийн газруудын ажиллах хугацааг багасгасантай холбогдуулан бизнес эрхлэгчдэд учирч болох эрсдэлийг бууруулах зорилгоор:

 

 а/ Зээл, хүүгийн төлбөрийг хойшлуулах

 

 б/ Зээлийн хүүг бууруулах, зогсоох саналыг Санхүүгийн бодлогын зөвлөл, Сангийн яам, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороонд албан бичгээр хүргүүлэх

 

4. Төрийн албан хаагчид ажлын тусгай горимд шилжин ажиллах шийдвэр хэвээр үргэлжлэх тул албан хаагчдын сахилга, хариуцлагыг өндөржүүлэх

 

5. Баар, цэнгээний газруудын үйл ажиллагааг түр зогсоох, дэлгүүр, зоогийн газруудын ажиллах хугацааг богиносгосон шийдвэрийг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэв.

 

2020-02-27 09:03:40