2019 оны 7 дугаар сар
|
Аймгийн Засаг даргын 06 тоот албан даалгавар гарч, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын төлөвлөгөө батлав.
|
2019 оны 8 сарын 5-14-ний өдрүүдэд |
Хөдөөгийн 88 багт ажиллаж өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг зохион байгуулав. Энэ хүрээнд малчны хот, сум, аймгийн нөөцөд өвс, тэжээл бүрдүүлэх, намрын тарга хүч авахуулах, тогтоох, өвөлжөө бууцаа дулаалах, өвс тэжээлээ нөөцлөх чиглэлүүдийг малчид, сумдын удирдлагуудад өгөв. Мөн гар тэжээл бэлтгэх тухай гарын авлага боловсруулж малчин өрх бүрт хүргүүллээ.
|
2019 оны 9 сарын 10-14-ний өдрүүдэд
|
4 ажлын хэсэг бүх сумдад ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг зохион байгуулав. |
2019 оны 10 сарын 5-14-ний өдрүүдэд
|
Өвөлжилт хүндэрч болзошгүй тухай урьдчилсан мэдээллийн дагуу дахин 24 суманд ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг зохион байгуулав.
|
2019 оны 11 сар
|
Сумын нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлийг малчны хотонд хүргэх ажлыг зохион байгууллаа. |
2019 оны 12 сарын 2-ний өдөр
|
НҮБ-ийн Хүүхдийн сантай гэрээ байгуулж, өвөлжилт хүндэрч буй Их-Уул, Тосонцэнгэл, Тэс, Баянтэс сумдын 2800 хүүхдэд тус бүр 40 мянган төгрөгийн буцалтгүй тусламжийг хүүхдийн мөнгөний дансаар нь дамжуулан олгов.
|
2019 оны 12 сарын 5-ны өдөр
|
Өвөлжилт хүндэрсэн Тосонцэнгэл, Их-Уул, Тэс, Баянтэс, Баянхайрхан, Тэлмэн суманд 80 тонн өвс, 75 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгохоор шийдвэрлэлээ.
|
2019 оны 12 сарын 11-17-ны өдрүүдэд
|
Их-Уул сумын Хуягт, Үржил, Хонгор, Тосонцэнгэл сумын Оргих, Идэр, Тэлмэн сумын Нуур, Баян-Айраг, Тэс сумын Баян-Уул багуудад ажиллаж, аймгаас 8 сая төгрөгийн шатахууны зардлыг шийдвэрлэснээр өвс, тэжээлийг малчны хотонд хөнгөлөлттэй үнээр хүргэх ажлыг зохион байгуулав.
|
2019 оны 12 сарын 17-ны өдөр
|
Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат сумдын малчны хотонд өвс, тэжээл хүргэх зам, малын бэлчээр гаргах зорилгоор далпуу татах ажлыг зохион байгуулж 12 сая төгрөгийн зардлыг шийдвэрлэв.
|
2020 оны 1 сарын 7-ны өдөр
|
Улсын нөөцийн өвс, тэжээлийн үнийн дүнгийн 50 хувь, тээврийн зардлыг аймгаас хариуцан 45 тонн хивэг, 64 тонн өвсийг Тосонцэнгэл, Их-Уул, Асгат, Түдэвтэй, Нөмрөг, Тэс сумын малчны хотонд хүргэх ажлыг зохион байгуулав. Их-Уул сумын Тосонгийн давааг нээхэд зориулж 600 литр шатахууны асуудлыг аймгаас шийдвэрлэж давааны замыг нээв.
|
2020 оны 1 сарын 8-ны өдөр
|
Улсын нөөцөөс өвс, тэжээл хөнгөлөлттэй үнээр олгох тухай саналыг Улсын Онцгой комисст хүргүүлэв. |
2020 оны 1 сарын 12-20-ны өдрүүдэд
|
Зургаан ажлын хэсэг 24 сумын бүх малчин өрхүүдээрээ орж өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүллээ.
|
2020 оны 1 сарын 23-ны өдөр
|
Улаанбаатар хотод НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч, Хүүхдийн сан, Хөдөө аж ахуйн байгууллагын ажлын хэсгүүдтэй уулзалт хийсний үр дүнд “Хүүхдийн сан”-тай хамтран хөдөөгийн 23 сумын 0-5 насны 7000 гаруй хүүхдэд тус бүр 60 мянган төгрөгийн тусламж олгохоор шийдвэрлэлээ.
|
2020 оны 1 сарын 31-ний өдөр
|
Уулзалтын үр дүнд НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллагаас өвөлжилт хүндэрсэн 16 сумын малчны хотонд өвс, тэжээл хүргэх зардалд тус бүр 3 сая төгрөгийн эх үүсвэрийг, үлдсэн 7 сумын зардлыг аймгаас хариуцахаар шийдвэрлэв. |
2020 оны 2 сарын 6-12-ны өдрүүдэд
|
Отор эргэх ажлыг зохион байгуулж, Хөвсгөл, Архангай, Баянхонгор аймагт отроор өвөлжиж буй 200 гаруй малчин өрхийнхөө нөхцөл байдалтай танилцаж, холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.
|
2020 оны 2 сарын 16-17-ны өдрүүдэд
|
Монгол Улсын шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэгтэй хамт Тэс, Баянтэс, Нөмрөг, Түдэвтэй, Тосонцэнгэл, Их-Уул, Асгат, Баянхайрхан сумдад ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдлыг газар дээр нь танилцуулж, хүсэлт тавьсны дагуу улсын нөөцөөс 883 тонн өвс үнэгүй, 905 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгохоор шийдвэрлэв.
|
2020 оны 2 сарын 18-ны өдөр
|
Сумдад 790 тонн өвс үнэгүй, 720 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр олгохоор хуваарь гаргаж, тээврийн зардлыг шийдвэрлэж өгснөөр 2020 оны 2-р сарын 19-ний өдрөөс өвс, тэжээлийг малчны хотонд хүргэх ажлыг эхлүүлэв. |
2020 оны 2 сарын 29-ний өдрийн байдлаар:
|
Улсын нөөцөөс хуваарилагдсан өвсний 83.3 хувь, тэжээлийн 64 хувийг малчны хотонд хүргэв. |
2020 оны 3 сарын 1-ний өдрийн Аймгийн Онцгой комиссын хурлаар:
|
|