Завхан аймагт хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн, шинэ төрлийн коронавирусийн халдвартай /COVID-19/ холбогдуулан сэтгэлийн дэм болгож Аймгийн Онцгой комисст хандив өргөсөн аж ахуйн нэгж байгууллага, хувь хүн, хамт олонд талархал илэрхийлье.
Та бүхний өргөлийг Онцгой байдлын газрын дансанд төвлөрүүлж Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр шаардлагатай арга хэмжээнд зарцуулах болно.
Хандив өргөсөн байгууллагууд:
Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн сумдын малчны хотонд зам гаргах, өвс, тэжээл тээвэрлэн хүргэх, эмнэлгийн түргэн тусламжийн авто машин хүрэх боломжийг бүрдүүлж хамтран ажиллаж байгаа Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн удирдлага, хамт олон, офицер, жолооч нартаа Завханчуудынхаа нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА Д.БАТСАЙХАН