Өнөөдөр Аймгий Онцгой комисс шуурхай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
-
Замын хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 07:00 цагт нээнэ
-
Аймгийн хэмжээнд ажиллаж буй 106 хяналтын цэгээс 97 хяналтын цэгийг буулгаж, Их-Уул, Тэлмэн, Сонгино, Отгон, Ургамал, Сархайрхан, Улиастай сумын 3, нийт 9 хяналтын цэг ажиллана
-
Сум бүрт сумдын Засаг дарга нараар ахлуулсан “Хяналтын баг” ажиллаж, орох гарах хөдөлгөөнд хяналт тавина
-
“Угтах-Зөвлөх” үйлчилгээг эхлүүлнэ. Нисэх онгоц, нийтийн тээврээр ирж буй иргэдийг аймгийн Эрүүл мэндийн газар, хувийн тээврийн хэрэгслээр ирж буй иргэдийг аймгийн Мэргэжлийн хяналтын газар хариуцан зохион байгуулна.
-
Улаанбаатар хот болон гадны аймгуудаас ирж буй иргэн бүрээр асуумж бөглүүлж, хяналтандаа авна.
2020-03-15 16:00:29