Өнөөдөр /2020-03-16/-ны өдөр Аймгийн Онцгой комисс 91 хувийн ирцтэйгээр хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.
Завхан аймагт хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн, шинэ төрлийн коронавирусний халдвартай /COVID-19/ холбогдуулан сэтгэлийн дэм болгож Аймгийн онцгой комисст өгсөн хандивын мөнгөнөөс:
Нэгдүгээрт, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт 1.651.600 төгрөг
Хоёрдугаарт, Стандартын шаардлага хангасан 10 мянган ширхэг маскны нөөц бүрдүүлэхэд бусад эх үүсвэрийг зарцуулахаар шийдвэрлэв.